ХХААХҮЯ: Үнийн өсөлттэй холбоотойгоор ШӨХТГ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

ХХААХҮЯ: Үнийн өсөлттэй холбоотойгоор ШӨХТГ-тай хамтран ажиллана

ХХААХҮЯ: Үнийн өсөлттэй холбоотойгоор ШӨХТГ-тай хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай уулзаж, хамтран ажиллах саналыг албан ёсоор тавилаа.

Монгол Улсын Засгийн газар дотоодын хувийн хэвшлээ дэмжих зорилгоор стратегийн гурван төрлийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьж байгаа. Мөн дотоодын хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд тэдэнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Эдгээр дэмжлэгийн үр дүнд аж ахуйн нэгжүүд хэрэглэгчдэд нийлүүлэх бараа бүтээгдэхүүндээ хөнгөлөлт үзүүлж, хүнд цаг үеийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар даван туулах боломжтой гэдгийг сайд З.Мэндсайхан уулзалтын үеэр хэлсэн юм.

Мэргэжлийн чиг үүрэг бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай дээрх чиглэлийн хүрээнд хамтран ажиллах саналыг С.Мөнхчулуун дарга талархалтай хүлээн авч, ойрын хугацаанд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаа илэрхийлэв.

Сайд З.Мэндсайхан “Бидний баримталж буй гол зарчим бол хувийн аж ахуйн нэгжүүдийг шалгаж, торгоно гэхээс илүү эхний удаад ойлголцож, хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагаа нь ХХААХҮЯ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаанд оролцох гэсэн хэлбэр биш юм. Харин Засгийн газрын хяналт тавих эрх бүхий агентлаг болон салбар яам бизнес эрхлэгчидтэйгээ төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах нь чухал” гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж