З.Мэндсайхан: Хүүгийн зөрүүг шийдсэнээр хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох боломж бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

З.Мэндсайхан: Хүүгийн зөрүүг шийдсэнээр хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох боломж бүрдлээ

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 2022 онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгож, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэрийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкнаас олгох Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Тиймээс өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн зөрүү төлөх байсныг нэмж 10.65 хувь болгон шийдвэрлэснээр хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгох нөхцөл бүрдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж