Нүүрсний хулгайн талаар тэд юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгайн талаар тэд юу хэлэв?

Нүүрсний хулгайн талаар тэд юу хэлэв?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр албан ёсны хуудсаараа дамжуулан нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

  "Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэлээ.

 

Эргэн сануулбал, иргэд нүүрсний хулгайг илрүүлэхийг Засгийн газраас шаардаж буй.

Харин УИХ-ын дарга Ш.Занданшатар:

"Энэ Лхагва гаригт түр хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийнэ. Асуудлыг шалгахад бэрхшээл тулгарч байвал төрөөс түүнд дэмжлэг үзүүлнэ. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар Г.Ганболд, гишүүдээр Ж.Бат-Эрдэнэ, Б.Бэйсэн, Т.Доржханд, С.Одонтуяа, Т.Энхтүвшин, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар оролцож байна. Төр үнэхээр ард түмний төсвөөс хулгайлсан бол түүнийг илчлэх ёстой" гэж өчигдөр мэдэгдэд буй юм.

Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

“Нүүрсний хулгайтай холбоотой том ажлын хэсэг гарсан учраас том үр дүн гарсан. Хөгжлийн банкны асуудал том үр дүн гаргасан учраас энэ асуудал эцэслэгдэн, шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Харилцан эрх зүйн туслалцаа авах тал дээр хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа сайн явж байна. Сандарч байгаа хүмүүст хандаж хэлэхэд, ухрахгүй, айхгүй, ямар нэг байдлаар гэмээ хаацайлах гэж энгийн залуучуудыг битгий турхир” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж