"V ангийн сурагчид хордсон асуудлаар гомдол ирээгүй"

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

"V ангийн сурагчид хордсон асуудлаар гомдол ирээгүй"

"V ангийн сурагчид хордсон асуудлаар гомдол ирээгүй"

Төв аймгийн Зуунмод сумын "Хүмүүн" цогцолбор сургуулийн сурагчид хордлогын шинжээр яаралтай тусламж авсан талаар мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар тус сургуулийн дунд сургуулийн захирал С.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд тавдугаар ангийн сурагчдад хордлогын шинж илэрч эмнэлгийн тусламж авсан асуудал гарсан. Тэр даруйд сурагчдыг яаралтай тусламжид хүргэж, анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн. “Хүмүүн” цогцолборын дунд сургуулийн байранд 6-9 дүгээр анги хичээллэдэг ч сургуулийн байрны засвартай холбоотойгоор тавдугаар ангийн хүүхдүүд мөн хичээллэж байсан.

Хордлогын шинж бүх сурагчдад илрээгүй. Зөвхөн тавдугаар ангийн 5-6 хүүхдэд ажиглагдсан. Сургуулийн захиргаанаас холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлж, өчигдөр Мэргэжлийн хяналтын газраас баг ирж агаарын чанарыг шалгасан.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлт одоогоор гараагүй байна. Эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн захиргаанд ямар нэгэн гомдол өгөөгүй. Урьдчилсан байдлаар ангид засвар хийсэн учраас будагны үнэрээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна  гэлээ.

Тус сургуулийн байранд 14 хоногийн өмнө засвар хийж дуусчээ. Ямартай ч одоогоор хоолны хордлого эсвэл будагны үнэрээс болсон эсэхийг тогтоогоогүй байна. Хордлогын шинж илэрсэн хүүхдүүдийн биеийн байдал бүгд хэвийн байгаа аж.  Тиймээс бид мэргэжлийн байгууллагын дүгнэлт, холбогдох мэдээллийг дахин тодруулан хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж