АНУ-ын Covid-19-ийн сангаас хятадууд 20 саяыг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын Covid-19-ийн сангаас хятадууд 20 саяыг хулгайлжээ

АНУ-ын Covid-19-ийн сангаас хятадууд 20 саяыг хулгайлжээ

Хятадын хакерууд АНУ-ын засгийн газрын Covid-19-ийн тусламжийн сангаас дор хаяж 20 сая ам.доллар хулгайлжээ. АНУ-ын Нууц албаны хэвлэлийн төлөөлөгч Жастин Уилан ийн мэдээлсэн нь Covid-19-ийн сантай холбоотой луйврыг гадаадын засгийн газартай холбосон анхны тохиолдол болов. Хакерууд үүнээс гадна 10 гаруй мужийн ажилгүйдлийн даатгалын сангууд болон Жижиг бизнесийн удирдлагын мөнгө рүү халджээ. Тэд хувийн ашиг сонирхлын үүднээс хулгай хийсэн үү, эсвэл Бээжингийн нэрийн өмнөөс үү гэдэг тодорхойгүй байна.

Кибер аюулгүй байдлын салбарт “APT41” нэрээр танигдсан хакерын бүлэглэлийг энэ үйл ажилагаанд буруутгаж байна. Тус бүлэглэлийг олон жилийн турш Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс тагнуулын ажиллагаа явуулсан гэж үздэг. АНУ-ын прокуроруудын үзэж буйгаар “APT41” нь Хонгконг дахь ардчиллыг дэмжигч улстөрчдийг онилсон, мөн 100 гаруй компанид халдсан хакерын ажиллагааны ард байсан. Нарийвчилбал, үндэстэн дамнасан болон дотоодын 1000 гаруй гэмт хэргийг мөрдөн байцаахад ард нь “APT41” байжээ. Тэд 2020, 2021 онд АНУ-ын төрийн байгууллагуудын эсрэг кибер халдлага үйлдэж, дор хаяж зургаан мужийн төрийн байгууллагуудын компьютерт халджээ.

Covid-19-ийн тусламжийн сангийн 20 сая ам.доллар нь тус бүлэглэлийн АНУ-ын засгийн газраас хулгайлсан мөнгөний багахан хэсэг юм. АНУ-ын Нууц алба тус бүлэглэлийн 2020 оноос хойш хууль бусаар олсон 1.4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг хурааж аваад байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж