Дэглэмийг чангатгаж, тээвэрлэлтийг үргэлжлүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Дэглэмийг чангатгаж, тээвэрлэлтийг үргэлжлүүлж байна гэв

Дэглэмийг чангатгаж, тээвэрлэлтийг үргэлжлүүлж байна гэв

Ганц модны шуурхай штабаас өнгөрсөн сард мэдэгдэл гаргаж, халдварын тархалт их байгаагаас хилийн хяналтыг чангатгасан. Энэ сард мөн адил халдвар хамгааллын дэглэмийг сулруулахгүй бөгөөд өдөр бүр Хятадын талд шинжилгээнд хамрагдаж байгаа багуудын хуваарийг цахим хуудаст нээлттэй мэдээлж байгаа гэв. Тодруулбал, Covid-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх, шинэ мутант вирус болох /BF7/ битүүмжлэгдсэн тээврийн багууд ихээр нуун дарагдуулж, хурдан тархаж байгаа нөхцөл байдлыг харгалзаж халдвар хамгааллын дэглэмийг чангатгахаар болсон байна.

Энэхүү дэглэмийн хүрээнд хил нэвтрэх тээврийн хэрэгслийн битүүмжлэл гэмтсэн буюу лац хөдөлгөсөн тохиолдолд гурван сарын хугацаагаар, багажны хайрцаг нээлттэй тохиолдолд 21 хоногоор хил нэвтрэх эрхийг нь хязгаарлана гэжээ.

Харин жолооч амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэлийг журмын дагуу өмсөөгүй тохиолдолд 14 хоногийн хугацаанд хил нэвтрэхийг хориглох аж.

Мөн Гашуунсухайт боомтын зөвлөлөөс өгсөн мэдээллээр Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний 13/37, А30 дугаар тушаалаар хамтран баталсан “Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.1.7е-д заасны дагуу аж ахуй нэгжүүдийн битүүмжлэгдсэн тээврийн багийг үндсэн тээвэрт оруулах хүсэлтийг өдөр бүр шийдвэрлэж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж