“Гадаадын тусгай албанд гишүүдийн хулгайн мэдээлэл байгаа бол ноцтой”

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

“Гадаадын тусгай албанд гишүүдийн хулгайн мэдээлэл байгаа бол ноцтой”

“Гадаадын тусгай албанд гишүүдийн хулгайн мэдээлэл байгаа бол ноцтой”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2022.12.06/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Эрх баригчид нүүрсний хулгайн мэдээллийг ил болгооч ээ. Ардын намынхан биенээ “Чи хулгайч” гэж зарлаж байсан, мэдээлэл нь хаачив.  Эрх баригч намын 62 гишүүнээс 30 гаруй нь нүүрсний хэрэгт нэр холбогдсон, хулгай хийсэн мэдээлэл нь гадаадын тусгай албадад байгаа бол барьцаанд орох нөхцөл байдал үүсгэх вий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууцад оруулсан гээд байгаа гэрээнүүдээ яаралтай ил болгохыг шаардаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанид Санхүүгийн хэлтсийн дарга хийж байсан хүн Казахстанд орон сууцны хороолол барьж байна гэдэг мэдээлэл явж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх ажил маш нууц гэрээнүүдийг яаралтай ил болгохоос эхэлнэ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаас хойш 30 гаруй жил өнгөрсөн байна. Монгол хүний үг хэлэх, эвлэлдэн нийлж, жагсаж цуглах эрх рүү халдсан ноцтой үйлдлийг өчигдөр эрх баригчид гаргалаа. УИХ-ыг цахимаар хуралдуулах нэрийн дор Онц байдал тогтоох тухай хэлэлцлээ, Ардчилсан нам үүнийг эсэргүүцнэ. УИХ-ын дарга өчигдөр хурал зарласан, ирц хэдэн хувьтай байсан юм мэдэхгүй. Цагдаагийн ерөнхий газрын дарга нөхцөл байдлын талар мэдээлэл хийсэн, гишүүдэд үг хэлэх боломж олдоогүй.

Онц байдал зарлах эрх нь зөвхөн УИХ-ын онцгой бүрэн эрх. Хэрэв чуулган завсарласан хугацаанд Онц байдал тогтоох асуудлыг хэлэлцэх бол Ерөнхийлөгчид шилждэг болохоос намрын чуулган хуралдаж байх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү шилжүүлж, хэлэлцэх шаардлага байхгүй. Онц байдал зарлахыг дэмжихгүй.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Өмнө нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг мухарлаагүйгээс зээлдэгч нар нь УИХ дотор ороод суучихсан байгаа. Нүүрсний гэх хэрэгт УИХ, Засгийн газрын маш олон гишүүд нэр холбогдсон тул сандарч, намуудтай уулзаж зөвшилцье гэж байна.

Нүүрсний хэргийг замхруулахын тулд УИХ-ын сонгуулийг наашлуулъя гэж асуудал тавьж байна, болохгүй. Шударга ёсыг тогтоочих юмсан, нүүрсний хулгайч нарыг илрүүлье гэдэг байр суурьтай шударга гишүүн УИХ-д олон байгаа, асуудлыг эцэслэх хэрэгтэй.  Бид энэ асуудлыг ЖДҮ шиг дутуу орхихгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.

Ер нь  болж бүтэж байгаа юм алга. Ард түмэн талхаа авч хүчрэхгүй байгаа үед залуучууд жагсахаас аргагүй. Дизель түлш байхгүй, төгрөгийн ханш уначихсан, өнөөдөр Баянзүрх дүүргүй халуун усгүй болсон байна. Яагаад энэ их тансаглалын мөнгөө эрчим хүчдээ зориулж болоогүй юм. Өнөөдөр Ардчилсан намын баярын өдөр. Бид сая арга хэмжээнд очоод ирлээ.  Улс орны нөхцөл байдал хүнд үед ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй гэсэн уриалгаа хэлээд ирлээ. Бид намаа нэгдүүлэх асуудлаар мэдэгдэл гаргаад ажиллаж байна” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж