Б.Жавхлан: "Чингис" бондын 136 сая долларыг бүрэн төлж дууслаа | News.MN

Б.Жавхлан: "Чингис" бондын 136 сая долларыг бүрэн төлж дууслаа

Б.Жавхлан: "Чингис" бондын 136 сая долларыг бүрэн төлж дууслаа

Б.Жавхлан: "Чингис" бондын 136 сая долларыг бүрэн төлж дууслаа

Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөртэй холбоотой асуудлаар Засгийн газрын мэдээллийн танхимд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, "Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2012 оны арованхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар 90 оноос хойш анх удаа олон улсын хөрөнгийн хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын кодтой арилжааны бонд арилжаалж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 1990-2012 онд хөгжлийн хамтрагч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудаас хөнгөлөлттэй 25-30 жилийн урт хугацааны хөгжлийн зээлүүдийг авч, төсөвтөө хэрэглэж байсан байдаг.

Монгол Улсын гадаад өр зээлийн хувьд 2012 оноос цоо шинэ хуудас нээгдсэн гэсэн үг.

Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой, Засгийн газрын гаргасан өнөөдрийг хүртэлх цорын ганц бонд болох, Их Эзэн Чингис хааны нэртэй "Чингис" бонд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Сангийн яам, Сангийн сайдад төлөх эрхийг олгосноор бид олон улсын санхүүгийн зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийн хариуцлагаа цаг хугацаанд нь буюу эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг өчигдөр (2022.12.05) төлж, бүрэн барагдуулж дууслаа. Энэ бол Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондуудаа цаг хугацаанд нь, маш хариуцлагатайгаар бүх хүү үндсэн зээлийн хамт төлж ирж, мөн УИХ-аас Засгийнгазарт өгч байсан үүрэг, дунд хугацааны гадаад өрийн стратегийн хүрээнд үе үеийн Засгийн газрууд үүргээ ягштал биелүүлж ирсний нэг жишээ болж байгаа юм.

Гадна талд бид Ардчилсан намын Засгийн газар, Ардын намын Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар гэж яригдахгүй. Монгол Улсын Засгийн газар л гэж яригдана. "Чингис" бонд олон улсын хөрөнгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газар гэсэн кодтой. Тийм учраас бид ямар ч тохиолдолд, ямар ч хүнд нөхцөлд, зээлийн ашиглалтын чанар ямар ч түвшинд байсан гэсэн үүнээс үл шалтгаалж, үл хамаарч гадна талдаа төлбөрөө 100 хувь хийгээд явах ёстой. Эс тэгвээс Монгол Улсын Засгийн газар дефолт болох том эрсдэл байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цаг хугацаа нь таарч буй гадаад өр төлбөрүүдийг цаг хугацаанд нь хийж байгаа юм.

Тухайлбал, бид нэг жилийн өмнө "Century" бондын төсөл хэрэгжүүлсэн. Эндээс бид 600 сая ам.долларыг 5.1 хувийн хүүтэй байсан Чингис бондын хэсгийг 3.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай болгож, төсвийн дарамтыг нь хойш нь жигдэлж өгсөн байгаа юм. Хэрвээ "Century" бонд гараагүй бол энэ жил Монгол Улсын ьвалютын нөөц дээр бид 1 тэрбум долларын дарамт авах байсан. Түүнийг бид урьдчилан тооцоолж, жилийн өмнө урьдчилсан арга хэмжээ авч чадсан учраас энэ жилийн гадаад өрийн дарамт тэр хэмжээгээр буурсан.

Хэдий энэ бондыг бүрэн төлсөн ч бидэнд дотоодод ярих асуудал бий. Бонд авснаас хойш зургаан сарын дараа л дамжуулан зээлийг банкуудаар олгож эхэлсэн. Энэ хугацаанд бондын хүүг тооцож байсан. Нийт бондын 63 хувийг төсвийн шинжтэй төслүүдэд хуваарилсан. Тэгэхээр эдгээр төслийн санхүүжилтийг улсын төсвөөс төлнө гэсэн үг. Татвар төлөгчдөд энэ ачааг үүрүүлэх ёсгүй. Ингэснээр эдгээр төлбөрийг Засгийн газар төлөх үүрэг хүлээнэ. Зүй нь бондоос зээл авсан төслүүдийн үр өгөөжөөс бондын төлбөрийг эргүүлэн төлөх ёстой байв. Чингис бондыг арван жилийн хугацаатай авсан тул богино хугацаатай, бизнесийн төслийг илүү санхүүжүүлэх учиртай байсан.

Бид нийт 540 сая ам.долларын хүү төлсөн, мөн зохицуулалтын арга хэмжээнүүд авсан. Бид эхлээд төслүүдээ бэлдсэний дараа бондоо босгох байв. Тухайн үед энэ бонд манай төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлсэн нь үнэн. Гэвч Хөгжлийн банкнаас энэ бондын хөрөнгөөр олгосон зээлүүдийн дийлэнх нь чанаргүй болсон. УИХ Засгийн газарт цаашид дахин Чингис бонд шиг өндөр хүүтэй бонд авахгүй байх үүрэг өгсөн. Энэ онд барагдуулах хуваарьтай гадаад төлбөрөө бид цагт нь хийлээ.

"Century" бондын төлбөрийг хойшлуулсан тул энэ онд Засгийн газрын гадаад өрийн дарамт ихээхэн буурсан. Ирэх оны яг өдийд бид "Самурай" бондыг төлнө. 30 тэрбум иенийг бид урьдчилан худалдаж авч, хуримтлуулсан. Эргэн төлөгдөх үед нийт 225 сая ам.долларыг энэ бондод төлнө. Иений болон төгрөгийн ханш үүнд нөлөөлсөн.

Ирэх онд нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад зээл төлнө.

Засгийн газрын зээлжих зэрэглэл энэ оны хавар болон намар хийсэн аудитын дараа ч В тогтвортой хэвээр байна. Зэрэглэлийг олон улсын агентлагууд гаргадаг. В тогтвортой гэсэн үнэлгээг бид ирэх онд ч хадгалж, хувийн хэвшлийн гаргах бондуудад эерэг нөлөө үзүүлэхээр зорьж байна. Бид бондоо цагт нь төлөх нь Засгийн газрын нэр хүндтэй шууд холбоотой" гэв.

Засгийн газар "Чингис" бондоос хойш нийт зургаан бондыг олон улсын хөрөнгө оруулагчдад худалдаад буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-12-06 202.9.47.28

Хулгайчид дээгүүр хулгайлж аваад шүүслүүлсэн иргэд Монгол улс бузруудын өрийг төллөө гээч.
Тэсо эгч увсын ЦОГТГЭРЭЛ, Элбэгдорж нар л гэхэд хэдэн арван тэрбумаа эрт галавын үед л шамшмгдуулсан. Үргэлжлүүлээд МАНгас рекорд эвдэж байна аа.

Avatar

Зочин 2022-12-06 202.9.40.190

Илжиг модон хударгандаа дуртай гэгчээр Монголчуудын ихэнх нь ядуу зүдүү, гуйланч амьдрал, өр зээлэндээ баригдсан амьдралд дуртай. Өр зээлийг барагдуулсанд ихэнх нь дургүй байгаа. Өр зээлэндээ баригдаад жагсаж бужигнаад нэг доороо эргэлдээд л байж байх нь тэдэнд тохирно. Өр зээлээ дарсан нь зөв эсвэл буруу гэсэн асуудлаар санал асуулга явуулбал 50:50 хувьтай гарна. Бусад улсын иргэд бол 100 хувь зөв гэх нь ойлгомжтой. Ийм л боловсролгүй хүмүүстэй хамт амьдарч байна. Бас болоогүй тамын тогоотой

Avatar

Зочин 2022-12-06 202.131.225.197

Н.Алтанхуягийн баасыг цэвэрлэж байна. Бонд босгочхоод хааш нь хийхээ мэдэхгүй, сул хүү төлөөд сууж байсан махан толгой доо. Үр хүүхэд минь төлчихнө гэдэг алдарт үгээ хэлсэн хүн шүү дээ.

Avatar

Иолл 2022-12-06 202.126.88.69

Жавхлан огцорч магадгүй гээд их сандарч байх шивдээ

Avatar

СОНГОГЧ 2022-12-06 202.9.46.153

АН-н ЗГ- н тарьсан балагийн өчүүхэн хэсэг нь энэ…………батгана суусан газар баастай гэдэг дээ………….

Avatar

Зочин 2022-12-06 103.161.242.179

Одоо л зөв гольдролдоо орох шинжтэй. Сайн байнаа…

Avatar

Зочин 2022-12-06 66.181.161.31

Нүүрсний хулгайн 4 ихнаяд төгрөгийг ам.долларын өнөөдрийн ханшаар тооцвол 1.1 тэрбум ам.доллар болно. Энэ мөнгийг олж аваад иргэн бүртээ тэнцүү хуваагаад тараая гэж зарим хүмүүс яриад байгаа. Ер нь бид бүгдээрээ бэлэн юм авсаар байгаад түүндээ бүр дасчихсан байна. Ямар нэг байдлаар мөнгө олдог л юм бол гадаад өрөө дарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-12-06 202.9.47.28

Хулгайчдын өрийг яахаараа Монгол улс түүний иргэд төлөх ёстой юм бэ?

Avatar

Зочин 2022-12-06 122.201.21.121

Сайн байна.

Avatar

Зочин 2022-12-06 27.123.214.2

Yaj tulsiin bol doo chaavaas. Uur neg zeeleer uu?

Avatar

зочин 2022-12-06 59.153.113.62

АН энэ багаахан хэмжээний зээлээр бүх аймгаа нийслэл хоттой холбож, улс орны стратегийн гол бүтээгдэхүүн болох 3 цементний үйлдвэр болон бусад жижг дунд үйлдвэр барих зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. харин коммунистууд сүүлийн 30 жилийн 24 жилд нь дангаар төр барихдаа утаатай тэмцэх, хилийн чөлөөт бүс барих, ковидтой тэмжэх зэргээр маш их зээл авч өөрсдөө хувааж идээд монгол хүн бүрийг 100 гаруй сая төргөгийн өрөнд оруулж дээр нь нүүрс хулгай хийж эх орноо сүйрүүлж байна.

Avatar

Зочин 2022-12-06 66.181.161.63

h*** llin! Tanai AN ur zeel tavij uls oron dampuuruulhaas uur yu hiyj meddiin?

Avatar

зочин 2022-12-06 64.119.19.196

Яг төлөх хугацаандаа яаж ийгээд төлсөнд баяр хүргэе. Энэ засгийн газар ийнхүү чариайн ажиллаж байхад огцруулах, ажлыг нь сулруулахад чиглэсэн юм ярьж, элдэв хандлага гаргаад байгаа этгээдүүд жинхэндээ ямар санаатай дайсагнагчид юм бол. Нүүрстэй холбоотой бузрыг илчлэн гаргаад буруутай этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байхад муу юм руу турхираад байгаа хорон санаатнууд хэн бэ? Оюун-Эрдэнэ, Нямбаатар нар минь бүү няцаж цуцаарай,Гавьяатай, гайтай ажилласныг чинь ард түмэн харж, түүх шүүгээд өгнө .

Avatar

Зочин 2022-12-06 66.181.164.211

пялдагаа зайлчих

Avatar

МОНГОЛ ХҮҮ 2022-12-06 64.119.29.63

ЭНЭ ӨНӨӨДӨР СОНССОН ХАМГИЙН САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ЗАСГИЙН ГАЗАР САЙН БАЙНА. ИЙМ САЙН ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗРАА БУУЛГАНА ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ХЭНИЙ ТАЛД АЖИЛЛААД БАЙНА. ТЭР ХУЛГАЙЧУУДЫГ БАРИВЧЛАХЫГ АРАЙ БОЛИЛУУЛАХ ГЭЭГҮЙ Л БАЙМААР ЮМ. МОНГОЛ УЛС НЭГ ТОМ ЦЭВЭЛЭГЭЭГ УЛС ТӨРЧДИЙН ДУНД ЯВУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙМААР ЮМ. ХУУЛИНДАА ЦААЗЫН ЯЛЫГ ОРУУЛЖ ИРЖ БАЙГААД ХУУГААР НЬ ЦААЗЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Avatar

Зочин 2022-12-06 66.181.177.164

Жагсаад эхлэнгүүт уран сайхан донгодож чихэн дээр цэцэг ургуулж байхад цагаан цаас чи баярлалаа гээд тэнэглэж байгаа биз

Avatar

Зочин 2022-12-06 202.9.47.28

МАНгас жинхэнэ утгаар нь хошгоруулдаг.

Avatar

Зочин 2022-12-06 202.126.88.69

Энэ Жавхлан бол ард иргэдийн дайсан шүү татвараар ард иргэд аж ахуйн нэгжүүд йг боомилж олон айл өрхийг олон үр хүүхдийг өлбөрүүлсэн жинхэнэ МАНгас шүү

Avatar

Зочин 2022-12-06 202.9.40.190

Монгол улс өрнөөс гарсанд АН-ынхан сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой. Тэд улс орны эдийн засаг сүйрч л байвал тэд баярлаж түүн дээр нь дөрөөлж хүмүүсийн тархи, толгойг эргүүлж жагсаал цуглаан, үймээн самуун хүчирхийлэлд турхирч байдаг. Анархистууд гагцхүү энэ намд л байсаар ирсэн. МАН-ынхан ингэж галдан шатааж хүчирхийлж байсан түүх байхгүй..Иргэд ээ мууг дагавал могойн хорлол болно шүү

Avatar

Татвар төлөгч иргэн 2022-12-06 66.181.164.211

Хэний мөнгөөр хэний өр дараад байгаан, ард түмнээс шулж авсан мөнгө л биз дээ. Гол нь араар нь өөрсдөө бүх баялгаас хулгай хийгээд….н..д нэг өдөр унанаа танар..

Avatar

Зочин 2022-12-06 66.181.179.100

Гийгүүлж дээ. Жагсаад унахаар өөр тийш нь сатааруулах гэж.

Avatar

Зочин 2022-12-06 202.9.40.190

Засгийн газартаа баяр хүргье. Өр тавихыг нь АН-ынхан хийж дарахыг нь МАН-ынхан хийх юм. Гэтэл ийм засгийн газрыг огцруулъя гэж жагсаж байгаа нь үнэн тэнэг явдал юм. Тайван амгалан өр зээлгүй амьдрах дургүй хэсэг бүлэг хүмүүс байна. тэдний хатгаас тараасан мөнгөнд нь болж жасаж байгаа залуучууд үнэн ахархан бодолтой арчаагүй юмаа

Avatar

Зочин 2022-12-06 202.126.88.69

Сайхан боол сайхан цагаан цаас байна

Avatar

Зочин 2022-12-06 222.239.116.130

за зайлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж