МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Өчигдөр болсон жагсаалтай холбоотой, тэдний тавьж буй шаардлагын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг хэлэлцээд дараах хоёр шийдвэрийг намын бүлэг гаргаж байна. Нэгдүгээрт, хариуцлага тооцох асуудлыг түргэвчилж, хурдан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Өнөөдрийн жагсагчдын тавьж байгаа гол шаардлага энэ байгаа. Нүүрсний хулгай гэж нэрлэж байгаа болон бусад ажлын хариуцлага алдаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох шаардлагатай байна гэж шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Засгийн газар хүлээн авч шат шатандаа шаардлага тооцох хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Одоогоор Ерөнхий сайдын зүгээс, манай намын бүлгийн гишүүдээс нүүрсний хулгай болон нүүрстэй холбоотой асуудалд холбогдсон гишүүд, нэрс байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага зарлах ёстой. МАН-ын бүлэг нүүрсний хулгайтай тэмцэх ёстой, хамгаалах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг түргэвчлүүлэх шаардлагатай байна. Жагсагчдын тавьсан энэхүү шаардлагыг Засгийн газар шат, шатандаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгана. Тиймээс Засгийн газар ойрын үед хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж яаралтайгаар шийдвэрлүүлнэ. Энэ хүрээнд УИХ нээлттэй сонсгол хийх УИХ-ын даргын захирамж гарсан. Маргааш Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй сонсголын товыг нь тогтоно. Хуулийн дагуу 14 хоногийн дотор багтааж явуулах ёстой.
Засгийн газар ойрын үед хуралдаж оффтейк буюу урьдчилсан төлбөрт гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай байна. Хоёрдугаарт уул уурхайн бүтээгдэхүүн дээр хулгайн асуудал гаргахгүйн тулд энэ ондоо багтааж Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ яаралтай батлах хэрэгтэй.
Өршөөлд хамрагдахгүй байх, ялаас хөнгөлөхгүй байх зэрэг заалтыг тусгасан. Ажлын хэсэг анхны хэлэлцүүлэгт бэлтгээд явж байна. Уг хуулийг ирэх 2023 оноос эхлэн мөрдөнө. Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярихаар өөр аргагүй. Тиймээс УИХ өнгөрсөн 8 сарын 24-нд УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар Засгийн газар судалж ҮХНӨ-ийн тухай хуулийн дагуу өргөн барих чиглэл өгсөн. Энэ ондоо багтааж Засгийн газар УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ.
УИХ тарахтай холбоотой асуудлыг намын удирдах зөвлөлөөр ч, намын бүлгээр ч хэлэлцээгүй. Эдийн засаг хямралтай, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Энэ үед бид аль болох улстөрийн хямралгүй байлгах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тиймээс энэ асуудлыг огт хэлэлцээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Манай намын бүлгийн гишүүдээс нүүрсний хулгай болон нүүрстэй холбоотой асуудалд холбогдсон гишүүд гэж байхгүй ээ. Үүнийг бол би хууль, хяналтын байгууллага л албан ёсоор зарлах ёстой гэж бодож байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг бол анхнаасаа ч хэлсэн. Бид нүүрсний хулгайтай тэмцэх ёстой. Ямар нэгэн хамгаалах асуудал байхгүй. УИХ энэ чиглэлээр түр хороо ажиллаж байгаа. Энэ долоо хоногт түр хорооны хурлыг хуралдуулах нь зөв гэж шийдсэн.
МАН-ын бүлэг хуралдана
МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.06/ 14.00 цагаас хуралдана. МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Чингис бондын эргэн төлөлтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонссон. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх байсан ч агентлагийн дарга нь байхгүй учир хойшлуулсан байна. Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ Хөгжлийн банкны зээлийг төлүүлснээр "Чингис" болон "Самурай" бондын өрийг төлөх боломжтой болсон талаар мэдэгдсэн юм.
Хурлын талаар эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ