Трамп Хойд Солонгостой холбоотой зээлээ нуужээ

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Трамп Хойд Солонгостой холбоотой зээлээ нуужээ

Трамп Хойд Солонгостой холбоотой зээлээ нуужээ

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Хойд Солонгостой холбоотой нэгэн компаниас 19.8 сая ам.долларын зээл авчээ. Энэ нь Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газрын дэлгэсэн баримт бичгүүдээс тодорхой болсныг Форбес Ням гаригт мэдээллээ. Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр болон ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа “L/P Daewoo” компаниас энэ мөнгийг зээлсэн байна. Гэвч санхүүгийн тайландаа дурдаагүй  аж. Энэ өрийг ерөнхийлөгч болсноосоо хойш таван сарын дотор төлж дуусгасан байна.

“L/P Daewoo” нь Нью-Йорк дахь НҮБ-ын төсөл дээр Трамптай хамтарч ажиллаж байсан Өмнөд Солонгосын конгломерат компани юм. Форбест мэдээлснээр тус компани нь Хойд Солонгостой холбоотой бөгөөд 1990-ээд оны үеэс эхлэн Умардад үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан цор ганц Өмнөдийн компани аж.

Энэ өр нь хувь хүний нэр дээр бус “Trump organization” гэх компанийнх нь нэр дээр байсан учраас ерөнхийлөгч асан тэрбээр хуулиас гадуур үлдэж, шууд зөрчлөөр тооцогдоогүй байх магадлалтай. АНУ-ын засгийн газрын Ёс зүйн албанд ерөнхийлөгчийн хөрөнгийг судлах нөөц, эрх мэдэл байдаггүй.

Эх сурвалж: HUFF POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж