Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно
Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нөхөн тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30-ныг хүртэлх цахилгааны төлбөрөөс шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж, түгээх газрууд залруулга хийх аж.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй уялдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 48, 49 дүгээр хурал арванхоёрдугаар сарын 1-нд болжээ. Хурлаар нийт долоон асуудлыг хянан шийдвэрлэж, хамгийн хүлээлттэй байсан нь дээрх шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудал байсан юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн арваннэгдүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.

Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. Өнгөрсөн 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж