Цөмийн зэвсэг агуулсан агаарын баазад цохилт өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсэг агуулсан агаарын баазад цохилт өгчээ

Цөмийн зэвсэг агуулсан агаарын баазад цохилт өгчээ

ОХУ өчигдөр /2022.12.05/ Украины нутаг дэвсгэр дээгүүр 70 гаруй пуужин харвасны 60-ыг нь Киевийн Агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгаж чаджээ. ОХУ-ын энэ үйлдлийг эрчим хүчний дэд бүтцийг үргэлжлүүлэн сүйтгэх оролдлого гэж үзэв. Мөн Херсон муж дахь Украины армийн радарын станцуудад ОХУ нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн байж болзошгүй байна.

Урьдчилсан таамаглалаар ОХУ өмнөд Ростов муж болон Каспийн тэнгис дэх тээвэрлэгч хөлгөөс 38 далавчит пуужин харвасан. Түүнчлэн Хар тэнгисийн флотоос 22 калибр далавчит пуужин, алсын тусгалтай бөмбөгдөгч, сөнөөгч онгоцууд, удирдлагатай пуужингуудыг харважээ.

Энэ цохилтын үеэр дөрвөн хүн амь насаа алджээ. Киев хот дахь Золоты Ворота метроны буудал тэр дороо маш олон хүнээр дүүрсэн. Мөн эрчим хүчний дэд бүтцүүд ч халдлагад өртсөн тул гурван газарт гэмтэл гарч, ус, цахилгаан, халаалт тасарсан байна. Ерөнхий сайдын мэдээлснээр өмнөх цохилтууд шиг хүнд гарз учруулаагүй аж. Хэвлэлд мэдээлж буйгаар Киевийн өмнөд хэсэг, Черкасы, Крывый Рых, Одессад дэлбэрэлт болсон.

Зөвхөн Украинаар тогтохгүй хөрш Молдавын хил дээр хүртэл пуужин илэрчээ. Молдавын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, хилийн хамгаалалтын ажилтнууд хойд хилийн Бричени хот дахь жимсний цэцэрлэгээс пуужин олсон аж. Хэргийн газарт тэсрэх бөмбөгийн баг очсон ч хэн, хэзээ, хаанаас харвасан нь тодорхойгүй байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын Украин дахь дөрвөн өдрийн айчлалтай эл дараалсан довтолгоо давхцав. Комиссар Волкер Тюрк тухайн үед Киев хотноо газар доорх хоргодох байруудаар зочилж, хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзах гэж байсан. Гэвч үргэлжилсэн пуужингийн довтолгооноос болж түүний айлчлал саатжээ.

Үргэлжилсэн пуужингийн довтолгооноос өмнөхөн Украины арми нисгэгчгүй нисэх онгоцоор Оросын хоёр агаарын бааз руу цохилт өгсөн гэж Кремлиэс мэдэгдлээ. Тус агаарын баазуудад цөмийн зэвсэг агуулж байсан байж болзошгүй аж. Тодруулбал, энэ нь Украины зүүн хилээс 600 гаруй км зайд орших Саратов мужийн Энгелс бааз болон зүүн хойд хилээс 500 км зайд орших Ряазан мужийн Дягилево бааз байжээ. Энгелс баазад цөмийн хүчин чадалтай стратегийн бөмбөгдөгч онгоцууд болох Ту-95, Ту-160 байдаг. Харин Дягилевод онгоцны түлш цэнэглэх зориулалттай танк онгоцууд байрладаг.

Оросын армийн гурван цэрэг нурангид дарагдан амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бөгөөд хоёр онгоц бага зэрэг эвдэрсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин газар нутгаа хамгаалахын тулд боломжит бүх аргыг ашиглана гэж заналхийлэв.

Эх сурвалж: AP, EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж