"МАН-ын бүлэг нүүрсний хулгайтай тэмцэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

"МАН-ын бүлэг нүүрсний хулгайтай тэмцэх ёстой"

"МАН-ын бүлэг нүүрсний хулгайтай тэмцэх ёстой"

Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжилж, Төрийн ордон руу дайрч, Онц байдал зарлах хэмжээнд хүрсэн жагсаал УИХ-ыг тараах, тогтолцооны шинэчлэл хийх алхам руу түлхлээ. Яг одоо Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, 2023 оны зун ээлжит сонгуулийг зохион байгуулах эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, тогтолцооны шинэчлэл хийх гэсэн зарчмуудыг хэлэлцэж, санал зөрөлдөж байгаа аж. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас ямар нэг шийдэлд хүрэх эсвэл МАН дотооддоо ойлголцоод өнгөрөх үү гэдэг хүлээлт үүсээд байна.

Засгийн газрын зүгээс сүүлийн хэдэн жил яригдсан “нүүрсний хулгай”-н асуудлыг сөхөж, үүнд холбогдсон зарим албан тушаалтнуудыг ч нэрлэж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “нүүрсний хулгай”-чидтай тэмцэж эхэлсэн.

Гэвч үйл явдлын өрнөл хэсэг Сүхбаатарын жагсаалд хүргэж, хоёр өдөр тэмцсэн жагсагчид нүүрсний хулгайчдаа ил зарла, хариуцлага тооц гэсэн уриа лоозонтойгоор эхэлсэн ч төгсгөлдөө Засгийн газрыг огцруулах асуудал руу түлхэв. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, Онц байдал зарлах эсэх асуудлыг хэлэлцэж, ҮАБЗ-д санал хүргүүлэх хэмжээнд хүрсэн юм.

Гэвч Онц байдал зарлахгүйгээр асуудлыг тэгсгээд намжаасан ч МАН доторх “зодоон” үргэлжлэв. МАН доторх “зодоон” нүүрсний хулгайчдаас илүү намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалтай ч холбогдож өрнөл хэсэг үргэлжилсэн юм. Учир нь, МАН-ын Бага хурал болж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан намын дүрэмд өөрчлөлт оруулж, генсекийн суудалдаа үлдэх үү эсвэл Ерөнхийлөгчид генсекийн суудлаа өгөх үү гэдэг маргаанд өнөөдрийг хүртэл цэг тавьж чадаагүй байсан МАН-ын “зодоон” эцэстээ ил гарч, жагсаалд ч хүч нэмсэн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол улс төрийн хувьд том хувиарлалт хийх албан тушаал. Одоогийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хувьд Ерөнхийлөгчид генсекийн суудлаа өгөхгүй байх хүсэлтэй байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс “шахалт” үзүүлж, энэ албан тушаалд өөрийн хүнээ томилох хүсэл нь улс төрийн хөшигний ард тодорхой хугацаанд өрнөснийг хэлэх хүмүүс олон бий. Чухам ийм цаг үед нүүрсний хулгай, генсекийн суудал гээд хөшигний ард өрнөж байсан улс төрийн тоглолтууд өнөөдөр ил гарч, УИХ-ыг тараах, Үндсэн хуулиудаа өөрчлөх эсэх, тогтолцооны шинэчлэл хийх зэрэг асуудал руу хөтөлж байна.

Одоо Удирдах зөвлөл ямар шийдэлд хүрэх, МАН-ынхан дотооддоо ойлголцоод нүүрсний хулгайчидтайгаа тэмцэх тэмцэлээ үргэлжлүүлэх, цаашид эрх мэдлийн хувиарлалтыг хэн гартаа авах вэ гэдэг олон асуултад хариулт өгөх шийдвэр хүлээгдэж байна.

Эцэст нь, Удирдах зөвлөлийн улс төрийн төрийн шийдвэр цаашид МАН нүүрсний хулгайчидтайгаа тэмцэж чадах эсэхэд хариулт өгөх том шийдвэр байх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж