“Эрх баригчид АН-ыг чадамжгүй байлгахын төлөө ажиллаж байна”

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

“Эрх баригчид АН-ыг чадамжгүй байлгахын төлөө ажиллаж байна”

“Эрх баригчид АН-ыг чадамжгүй байлгахын төлөө ажиллаж байна”

УИХ-ын гишүүн Н.Ганибалаас цаг үеийн асуудлаар байр суурийг сонслоо.


-Ардчилсан нам өнөөдөр бий юу. Тухайлбал, өнөөдөр АН-ын хувьд түүхэн өдөр тохиож байхад та бүхэн таг чиг байна?

Арванхоёрдугаар сарын 6 бол Монголын ардчиллын хувьд түүхэн өдөр. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, ардчилал гээд 32 жилийн түүхэн цаг хугацаанд ололт олсон сайхан өдөр гэж боддог. Цаг хугацааны хувьд ардчилалд сорилтууд тулгарч байна. Энэ цаг мөчид ардчиллын мөн чанарыг буруугаар эргүүлэх гэсэн эрх баригч нам уг өдрийг өөрсдийнхөө арга хэмжээ болгож булааж авах гэсэн нь харагдаж байна. Аливаа юмс хэлбэрээс илүүтэй бусдыг буруутгах, бүдгэрүүлэх гэхээс илүүтэй мөн чанар нь алдагдаад байгаа нь харамсалтай байна. Өнөөдрийн хувьд эрх баригч нам бол 62-уулаа хүчээ нэгтгээд бүгдийг чадна гэж буй ч энэ цаг үед иргэд төр засгийн бодлогыг шүүмжлэн, шударга ёсыг хайж жагсч байна.

-Иргэд нүүрсний хулгай, эдийн засаг доройтсоныг шүүмжлэн жагслаа. Үнэндээ танай нам яагаад иргэдийнхээ төлөө дуугарахгүй байгаа юм бэ?

-Монгол Улсад төрийн мэдэлд бүх зүйлийг авсны хар лайгаар хулгайч гэх нэр томьёо улам их хүчээ авч байна. “Эрдэнэс-ТавантолгойХК-д Засгийн газар, эрх баригчид өнөөдөр хүнээ томилж тэр компанийг удирдаж байна. Дээрээс нь гарч буй бүтээгдэхүүн болгон дээр хяналт тавьж байгаа нь нөгөө л төрийн албадууд байна. Төрийн тусгай чиг үүрэг буюу гааль, мэргэжлийн хяналт хилийн цэрэг, тагнуул гээд байгууллагууд хяналтаа муу тавьж нүүрсний хулгайн үйл ажиллагаатай хамтарч оролцож буй учраас хулгай гэдэг асуудал яригдаж байна. Монголын ард түмэн, “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчийн хувьд иргэн болгон эрхээ эдэлж, хулгай хийсэн хүмүүсийг илрүүлж, шаардлага тооцох нь зүйн ёсны хэрэг. Засгийн газраас "Эрдэнэс-Тавантолгой"-д БЭТ томиллоо. Тэгэхээр өмнөх удирдлагууд нь хулгайч байсан учраас БЭТ томилж, үйл ажиллагааг нь засах гэж байгаа байх. Томилогдсон БЭТ нь хулгайг ил болгож ард түмэнд зарлаж, ард түмний 1072 хувьцааг эзэмших эрхийг нь нээж өгөх шаардлага гарч байна.

-Ер нь АН ингээд хүлцэнгүй байгаад байх уу. Иргэд жагсч үзэл бодлоо илэрхийлж байхад АН хаана байна вэ?

-АН-ыг эрх зүйн хувьд чадамжгүй болгох үйл ажиллагааг хийж байна. Цаад утгаараа эрх баригч нам өөрийнхөө гол өрсөлдөгч АН-ыг сул байлгах гэж оролдож байна. АН-ыг “Рахиттай гөлөг” шиг чадамжгүй байлгахын төлөө тэд ажиллаад байна. Тэр нь өнөөдрийн ардчиллын он цаг хугацаанд АН-ын дуу хоолой бүдгэрч буй мэт харагдаж байна. Гэхдээ талбай дээр жагссан жирийн иргэд дотор АН-ын гишүүд олонх нь байгаа байх. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсах үгээ хэлэх эр зоригтой хүмүүс нь АН-ынхан байдаг. Заавал нам энэ арга хэмжээг зохион байгуулах биш жирийн иргэн ч гэсэн засаг төрийн хийж байгаа үйлдэл нь буруу гэдгийг хэлж чадах энэ эрх чөлөөг олгосон хүмүүс бол АН юм. АН бол хувийн өмч, үг хэлэх эрх чөлөө, хүний эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй нам. Үүний дагуу ажиллах үүрэгтэй. Тиймээс нийт ардчиллын төлөө зүрх сэтгэл нь цохилж явдаг АН-ын гишүүд, дэмжигчдэдээ баярын мэндийг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж