Амгалан ДЦС-д гэмтэл гарч, айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Амгалан ДЦС-д гэмтэл гарч, айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ

Амгалан ДЦС-д гэмтэл гарч, айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ

Хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг "Амгалан" дулааны станцад өнөөдөр /2022.12.06/ 06:00 цагийн үед гэмтэл гарсан, цахилгаан түгээхгүй болсон талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, "Амгалан" станцад гэмтэл гарч, ойролцоох айлуудын дулаан, хэрэглээний халуун ус тасарсан талаар цахим хуудаст мэдээлжээ. Энэ талаар "Амгалан" дулааны станцаас тодрууллаа.

Албаны хүний өгсөн мэдээллээр дулааны станцад өнөөдөр үүрээр гэмтэл гарсан бөгөөд шуурхай засварлахаар ажиллаж байна гэв. Мөн асуудал юунаас болсон шалтгаан нөхцөлийг тодруулахаар баг гарсан бөгөөд инженер мэргэжилтнүүд шуурхай хурал хийж байна гэлээ.

Ойролцоох айл өрхүүдэд тасалдал үүссэн нь үнэн бөгөөд засварыг шуурхай хийхээр ажиллаж байгаа аж. Мөн тус гэмтлийн үеэр ажилтан, инженер бэртэж гэмтээгүй байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Амгалан" ДЦС-ын гуравдугаар зуухны экран нь цоорчээ.

Үүний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байна. Холбогдох албаныхан шуурхай ажиллаж байгаа бөгөөд гэмтлийг оройн 20.00 цагт бүрэн засварлаж дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Одоогийн байдлаар гарсан гэмтлийг бүрэн засварлаж чадаагүй байна. Учир нь халуун усыг бүрэн хөргөсний дараагаар засварлах шаардлагатай гэдгийг албаныхан мэдээллээ.

Нийт 348 мВт-ын хүчин чадалтай дулааны станц нь хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Тус зүүн бүсийн дулааны цахилгаан станц нь:

                    А. Үндсэн үйлдвэрлэлийн   

  • Зуухан цех
  • Түлш дамжуулах цех
  • Нэгдсэн цех
  • Инженерийн хэсэг
  • Авто, хүнд машин механизмын хэсэг

                    Б. Үйлдвэрлэлийн бус

  • Захиргаа удирдлагын хэлтэс
  • Хяналтын хэлтэс
  • Санхүү, эдийн засгийн хэлтэс
  • Хангамжийн хэлтэс
  • Аж ахуйн хэсэг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж