Путин Крымийн гүүрээр зочлов

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Путин Крымийн гүүрээр зочлов

Путин Крымийн гүүрээр зочлов

ОХУ-аас Крым хүрдэг Керчийн гүүр дээр аравдугаар сарын эхээр дэлбэрэлт болж байв. Энэ гүүр нь Оросын хувьд бэлгэдлийн шинж чанартай бөгөөд Украины өмнөд хэсэгт байрлах Оросын цэргийн хүчний хангамжийн чухал зам юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.12.05/ үдээс хойш Керчийн гүүрээр зочилжээ. Телевизээр цацсан бичлэгээс харахад Путин ажилтнуудтай ярилцан, сэргээн засварлах төслийн талаар засгийн газрын удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөж байв. Украин руу Орос довтолсноос хойш тэрбээр анх удаа хойгт зочилж буй нь энэ юм.

Керчийн гүүрийн дэлбэрэлтэд ОХУ-ын тал Украиныг буруутгаж, тус улсын эрчим хүчний дэд бүтцэд хэд хэдэн удаа цохилт өгсөн. Мөн ОХУ-ын Аюулгүй байдлын алба найман хүнийг сэжигтнээр татаж баривчилжээ. Тус найман хүний тоонд таван орос иргэн багтсан бол үлдсэн гурав нь украин болон армен иргэн байсан. Украины албан тушаалтнууд дэлбэрэлтийн талаар хошигносон үг хэлснээс өөрөөр ямар нэг тайлбар хэлээгүй аж.

ОХУ-ын засгийн газар саяхан Крым дэх ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бэхлэлтийн ажил хийж байгаа гэж мэдэгдсэн. Крымийн аюулгүй байдал нь Херсон мужид хэрэгжүүлэх арга хэмжээнээс шалтгаална гэж бүс нутгийн захирагч Сергей Аксионов онцолжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж