ОХУ-ын ирэх оны төсвийн 32 хувийг дайнд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ирэх оны төсвийн 32 хувийг дайнд зарцуулна

ОХУ-ын ирэх оны төсвийн 32 хувийг дайнд зарцуулна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх 2023 он болон 2024-2025 он хүртэл төлөвлөгдсөн холбооны төсвийн тухай хуульд гарын үсэг зурлаа. "Forbes Russia" сайтад мэдээлснээр ирэх онд 9 их наяд гаруй рублийг /ойролцоор 145 тэрбум ам.доллар/ дайнд зарцуулахаар төсөвлөсөн байна. Украинд үргэлжилж буй дайны зардал нь ирэх онд ОХУ-ын нийт төсвийн 32 хувьтай тэнцэж байна. 

Түүнчлэн ирэх гурван жилийн төсвийн алдагдлыг тооцсон хуульд Путин гарын үсэг зурсан аж. Төсвийн алдагдлыг 2023 онд ДНБ-ны 2 хувиас 2025 онд 0.7 хувьд буулгана гэж тооцсон байна. Төсвийн алдагдлыг нөхөх гол эх үүсвэр нь Засгийн газрын зээл байх аж. Ингэснээр Оросын үндэсний өрийн хэмжээ ирэх 2023-2025 оны хооронд өсөхөөр байна. Тодруулбал, 2023 оны байдлаар төсвийн алдагдал ойролцоогоор 26,369 их наяд рубль; 2024 онд 27.679 их наяд рубль; 2025 онд 29.94 их наяд рубль болно гэж тооцжээ.

Тэгвэл улсын орлогыг ирэх онд 26.13 их наяд рубль буюу ДНБ-ний 17.4 хувь байх бол зардал нь 29.06 их наяд рубль буюу ДНБ-ний 19.4 хувь байх гэнэ. Мөн 2024 онд орлогын хэмжээг 27.24 их наяд рубль гэж тооцсон бол зардлыг 29.43 их наяд рубль гэж үзжээ. Харин 2025 онд орлогыг 27.98 их наяд рубль, зардлыг 29.24 их наяд рубль гэж тооцоолсон аж.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж