Ж.Батзандан, Г.Аюулгүй нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр /2022.12.05/ шийдвэрлэжээ. Прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх тус саналыг хүлээж аваагүй байна. Тодруулбал, шүүхээс УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг суллах шийдвэр гаргасан бол түүний туслах Г.Аюулгүйд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Ж.Батзанданг арванхоёрдугаар сарын 7-нд суллах аж.
Ж.Батзанданг туслахаараа дамжуулан, "Капитал" банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгаж байгаа юм. "Капитал" банк нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуй нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан нь батлагджээ.
Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах шатанд дээрх дамжуулан авсан зээл нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компанийн данс руу орсон нь илэрч, саатуулан шалгаад байгаа юм.
Холбоотой мэдээ