Залуус жагсав. Хөөрсөн залуус бие биесээ дөгөөж, улам олуулаа болсоор Төрийн ордон руу дайрав. Төрийн тусгай хамгаалалт, цагдаагийнхан дотор талаас, бухимдсан залуус гадна талаас нь ээлжилт татан холхиулсаар хашааг нь унагаав. Тодорхой санаанд яг таг нэгдээгүй ч, ажлын байр хомсдож, цалингаараа амьдралаа залгуулах боломж улам бүр хомс болж, төгрөгийн ханшийн уналт, үнийн өсөлт, төрийн данхайлт, иргэдийн цөхрөл хэрээс хэтрээд байгаад тэд бухимджээ.
Жагсаалыг аажмаар сааруулж, дунд нь өөрсдийн гар хөлөө оруулах зорилгыг нь замхруулж, зорьсноос хазайлгадаг улстөрчид энэ удаад ч увайгүй үйлдлээсээ ухраагүй бололтой. Залуусын дунд мансууруулах бодис хэрэглэсэн этгээд хүртэл байсан талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдээд амжсан.
Сунайсан зургаан жилийн хугацаанд бурууг өмнөх эрх баригчид руугаа чихэж, төрийн албыг наймаалцах төлөвлөгөө боловсруулж, элдэв сангуудыг эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан цөлмөж ирсэн тэднийг монголчууд өнөөг хүртэл хүлцэж ирсэн нь үнэн.
Иргэд зөв зохистой шаардлага тавих тоолонд ямар нэгэн заль гаргаж, өөрийг нь харлуулж, олон нийтийн сүлжээгээр ганцхан өнцгөөс бичсэн бичлэг тараан хараан зүхүүлж дадсан тэд энэ удаад ч зүгээр суусангүй.
Асуудлыг шийдэж, гарц гаргалгаа гаргаж, иргэдийнхээ амьдрал, улс орныхоо эрх ашгийг хамгаалж, өөд нь татдаггүй юм гэхэд нэмж өрөнд унагахгүй байх ёстой эрх баригчид жагсаал хийх хугацаанд дорвитой мэдэгдэл хийсэнгүй. Түүгээр ч үл барам Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан Онц байдал зарлуулах санал асуудлыг муйхраар шийдэх гэсний тод жишээ болов.
Монголчуудын түүхэнд хар толбо үлдээсэн 2008 оны долдугаар сарын 1-нд гарч ирэхийг шаардсаар байтал гүрийж, ямар нэгэн тайлбар хийхгүй байсаар үйл явдлыг хурцатгаж, эцэст нь таван хүний халуун амь, хэдэн зуун залуусын эрүүл мэндийг хохироож санасандаа хүрсэн байдаг. Ганцхан цагийн өмнө жагсаал бүрэн хяналтад байгаа талаар мэдээлэл өгч байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч “Хяналтаас гарлаа” гэснээр онц байдал зарлахад хүргэсэн нь хожмоо ил болсон. Гэтэл жагсагч тус бүрийг хоёр талаас нь сугадаад явахад хүрэлцэхүйц хүчийг цагдаа, дотоодын цэргээс бүрдүүлсэн байсан төдийгүй байдлыг улам бүр дэвэргэж, цагдаа иргэд хоёрын зөрчлийг гааруулах сонирхол байсан нь хожмоо хэнд ч ойлгомжтой болсон.
Ийм л байдал руу хөтлөхийг эрх мэдэлтнүүд өчигдөр санаархав. Хаалттай болсон УИХ-ын чуулганы хуралдаанд Хууль зүйн сайдын Онц байдал зарлахаар оруулсан санал, түүнийг нь хэлэлцсэн байдал нь өдгөө нууц хэвээр үлдэв.
Хамгийн хөгийн нь нийслэлийн Засаг дарга “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа гаргасан байсан бөгөөд хүчний байгууллагыг төвлөрүүлэн хүчээр жагсагчдыг тараахаар санаархсан явдал байв. Золоор залуус асуудлыг ухаарч, элдэв мөргөлдөөн гаргалгүй тарцгаав. Олон нийтээс оноо авахын тулд бодлого, судалгаагүй шийдвэр гаргаж, иргэдийг тандаад эсэргүүцвэл цуцалж ирсэн хотын дарга ч захирамжаа хүчингүй болгов.
Ичсэн хүн хүн ална гэгчээр гаргасан санал нь хууль бус байсныг баллах гэсэн үү, бүү мэд. Ямартай ч ҮАБЗ онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн талаар хачин мэдээлэл тараагаад ам хамхив. Ийм байдлаа эрх баригчид үндэсний аюулгүй байдал ярьж, хэвлэлийнхнийг жагсаалыг шууд дамжуулахгүй байхыг уриалж, төв талбайд сүлжээ унагаах зэргээр элдэв үймээн гаргаж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирхоос болгоомжилж буй дүрд тоглов. Тийм тохиолдолд юу болдог вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан.
2008 онд Онц байдал тогтоох үеэр бүх хэвлэл мэдээллийг хааж, ганцхан МҮОНТ-ийг эфирийг ажиллуулахдаа ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчийг томилон увайгүй залуус улс орныг сүйд хийх шахсан мэтээр тархи угаалт болсон. Гэтэл бодит байдал дээр жагсаалд оролцсон зургаар нь зуу зуун залуусыг канондсон ялын дүгнэлтээр зүйлчилж, эрүүдэн ял тулгасан байдаг.
Ийм муухай зүйлийг эрх мэдэлтнүүд хийхийг оролддог. Тиймээс эрх мэдэлтнүүдэд ингэх боломжийг нь бүү олго залуус аа. Тайван замаар тууштай шаардлагаа тавь!
Зочин 2022-12-06 192.82.73.38
Энэ муу хорчин та нар хууль ёсны төр засгийн эсрэг үймээн дэгдээсэндээ хүлцэл өчвөл зохимой
Зочин 2022-12-06 202.21.127.28
Та нар талбайд жагсаж байхаар Сү Батболд, Ажнай Батэрдэнэ, Женко, Чойжилсүрэн Баатарсайхан Шунхла Батсайхан нарын гэр лүү дайраач. Яаж тансаг амьдарч яаж сагаж байгаагнь ядаж харцгаа
Зочин 2022-12-06 192.82.71.149
АН төрийн эрхэнд гараад Чингэс Самурай г.м-ийн нэртэй зээлүүд авч өөрсдөө баяжин олигтой зүйлч хийсэн юмгүй э/з-ийн жилийн өсөлтийг бараг тэгтэй тэнцүүлээд сонгуульд ялагдаж, олон нийтийн сонголтоор МАН гарч ирсэн. Энэ засгийн газар доройтлыг бууруулж өнөөдөр АН-ынханы авч хувьдаа голдуу ашигласан Чингэс бондын өрийг төлж дуусгаад авилга хулгайг илрүүлэн улсыг хохиролгүй болгох арга хэмжээ авч байна. Харин далимдуулан үймүүлэгчид сайн ажилд бүү саад болоосой хүсэх юм л тэр…
irgen 2022-12-06 64.119.31.72
МАН улс төрийн хүчний хувьд ямар ч чадамжгүй, арчаагүй институт болжээ гэдгийг дээрх үйл явдал тод харууллаа. Энэ экс коммунист намыг хөөн зайлуулахгүй бол эрх мэдлээ хадгалахын тулд ямар ч аймшигтай шийдвэр гаргаж чадахаа харууллаа. Хангалттай бусуу.
Зочин 2022-12-06 202.55.188.110
тэгээд огцоруулаад хэнээрээ төр бариулах вэ бүгдэнгээр нь л 30 жил ээлжлэн төрийг бариуулж улс орноо самрууллаа ш дэ одоо харин энэ төрийн эрх мэдэлд байгаа нөхдийн өндөр цалин хангамжийг болиуулж ард түмний цалин ажлын байрыг л нэмүүлэх л хэрэгтэй эдний үйл ажиллагааг хянадаг иргэдийн байгууллага харин бий бол зүгээр үү
Зочин 2022-12-06 192.82.87.26
Монголчууд их тэвчээртэй хүмүүс энэ олигархууд үнэндээ дэндэж байгаа. Юмны үнэ дэндлээ. Шударга зүйл гэж юу байдгийг бүр мартлаа. Улс төр дагасан хэд нь энгийн ардыг мөлжиж ичгүүргүй цөлмөх боллоо. Бид монголчууд дэлхийд шившигээ тарьж байна. Өөрдийгөө харж дүгнэлт хийх цаг нь болж.
Зочин 2022-12-06 89.39.107.201
Бидэнд хулгайч нарт хариуцлага тооцож чадах Засгийн газар хэрэгтэй. Юу чаддагаа үзүүлж, Ерөнхий Сайдаа. Чадахгүй бол чаддаг хүнд нь суудлаа хүлээлгэж өг.
Зочин 2022-12-06 202.126.88.68
Зүгээр огцоруул Данх чадахгүй гэдэг нь харагдалаа
Зочин 2022-12-06 116.14.176.244
Эхлээд нүүрсний хулгайчдаа хариуцлага тооц, хууль бус орлогыг нь хурааж ав
zochin 2022-12-06 122.201.21.248
zuv bichsen bna zaluusa taivan jagsaj shaardlagaa tavii erh medeltnuud uimeeniig dalimduulj onts baidal zarlaj zaluusiig barij yal ugj husel zorilgiig ni mohoin shuu uhaantai hersuu baitsgaaya zaluuchuuda
huuhduudee bod 2022-12-06 202.55.188.117
ehleed hulgaochidaa hariutslaga tootsood zasgiin gazar ih hural tar
Зочин 2022-12-06 202.21.105.204
Засгийн газар огцор !!!!!!!! УИХ тар !!!!!!!!!!!!! Сонгуулийн хугацааг наашлуул !!!!!!!!!!! МАН засаглаж чадахгүй Монголын бүх баялагыг хувааж идээд хагарталаа баяжлаа !!!!!!!!!!! Ард иргэд харин яг эсрэгээрээ элгээрээ хэвтэж байна !!!!!!!!!!!!!!!!
Иргэн 2022-12-06 64.119.27.158
Зайлаа цаашаа. Цагдаагийн болон төрийн албан хаагчийн биед гэмтэл учруулаад байхад албадлагын арга хэмжээ авахгүй тэгээд яах юм бэ??? Тайван жагсаалыг албаар өөр зорилго руу эргүүлээд байгааг харахгүй байна уу мануухай минь
Зочин 2022-12-06 66.181.161.10
Чиний өрөөсөн дугуйнуудын хийсэн ажил
Зочин 2022-12-06 59.153.113.85
Төр засаг муйхарлаад хуулийн нэрэн доор хүчээр тараах гэж оролдвол Дараагийн жагсаал удирдлагатай зохион байгуулалт зорилго төлөвлөгөөтэй болж УИХ тар, ЗГ огцор ЕРӨНХИЙЛӨГЧ огцор болж өргөжихийг үгүйсгэхгүй. Жагсагчид одоохондоо МАН д бгаа Нүүрсний мафаа зарла, Хөгжлийн банкаа шийд хүнсний асуудлаа зохицуул ёс зүйгүй брлж бүтэхгүй хүмүүсээ зайлуул гээд байгаа болохоос жагсаалыг далимдуулж өрсөлдөгч НАМ аа намна гээгүй Өчигдөр зарласан НҮҮРСЧИД дандаа АНынхан танайхаас жижиг жараахай байсан.
Зочин 2022-12-06 66.181.160.66
балай шахуу юм
Зочин 2022-12-06 59.153.113.166
Ичгүүргүй хулгай ч нар Занданшатараас эхлээд байгаа шүү. Эгчийгээ төрийн албанд албан тушаалаа ашиглаж ажилд оруулж сул цалин авахуулж өчнөөн жил болж байгаа шүү дээ. Ичих булчирхайгүй юмнууд мөн ч их байна шүү дээ.
Зочин 2022-12-06 202.55.188.115
Ямар ард түмэн байна тийм төр засаг байна гэдэг юм. Монголчууд нийтээрээ увайгүй сөнөж мөхөж байгаа үндэстэн болохоор арга үгүй.
Зочин 2022-12-06 202.179.11.230
Бид ингэж тэмцэж байж л төр гарсан хулгайч нар зайлна.