Япон, Солонгос гэртээ харьж, Бразил Пелегийн төлөө хожив | News.MN

Япон, Солонгос гэртээ харьж, Бразил Пелегийн төлөө хожив

Катар-2022

Япон, Солонгос гэртээ харьж, Бразил Пелегийн төлөө хожив

Япон, Солонгос гэртээ харьж, Бразил Пелегийн төлөө хожив

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн наймд өрсөлдөх ээлжит хоёр багийн нэр тодорлоо.


ЯПОН 1 – 1 ХОРВАТ (ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ 1 – 3)

Хорватын хаалгач Доминик Ливакович ДАШТ-ий түүхэнд үлдэх гайхалтай тоглолтыг толиллууллаа. Тэрбээр Такүми Минамино, Майа Йошида, Каорү Митома нарын торгуулийн цохилтыг хаав. Хоёр баг үндсэн 120 минут тоглоход 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн бөгөөд ялагчийг торгуулийн цохилтоор тодруулах болсон юм.

Хорватын шийдвэрлэх хожлын цохилтыг Марио Пашалич оруулж, тэд шөвгийн наймд шалгарав. Угтаа тоглолтын эхний гоолыг Японоос Даизэн Маэда оруулсан. Гэвч хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Перишич мөргөж, тооны харьцааг тэнцүүлсэн.

Хэсэгтээ Испани, Германыг хожиж гайхалтай байсан Японы аялал энд хүрээд өндөрлөж байна. “Хөх самурайнууд” энэ ДАШТ-ий гол чимэг нь байлаа.

Тус тоглолтын шилдгээр Доминик Ливакович тодорчээ.

БРАЗИЛ 4 – 1 ӨМНӨД СОЛОНГОС

Неймартай Бразил өөр гэдгийг дэлхий нийт харлаа. Бэртлээсээ эргэн ирсэн Неймар шууд гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн нь өгөөжөө өгч, баг нь Азийн тивийн хүчирхэг төлөөлөгч Өмнөд Солонгосыг гурван гоолын зөрүүтэй хожив. Тэд эхний үед дөрвөн гоол оруулсан нь ерөнхийдөө тоглолтыг шийдчихсэн. Харин Өмнөд Солонгосоос нэр төрийн нэг гоолыг 76 дахь минутад Паик Синхо оруулжээ.

Тоглолтын дараа Неймар “Би үнэхээр айж байсан. Миний авсан бэртэл хүнд байсан. Би оройжин, өдөржин уйлсан. Гэхдээ үр дүнгээ өглөө. Би өглөө 11.00 цаг хүртэл физик эмчилгээ хийлгэж, бусад өдөр нь өглөөний 5.00, 6.00 цаг хүртэл дасгал хийж байлаа. Тэр бүх зовлон зүдгүүр эцэстээ ийм үр дүн авчирлаа. Одоо бид улам цааш явах цаг нь. Цом бол мөрөөдөл. Тиймээс алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Дахиад гурван тоглолт байна. Бид цомондоо анхаарлаа хандуулсан” гэв.

Эмнэлэгт хэвтсэн Пелег дэмжиж, зургаа даруулжээ.

Харин Өмнөд Солонгосын довтлогч Сон Хын Мин “Бид бүхнээ гаргасан. Биднийг битгий буруутгаарай. Эдгээр бразил тоглогчдод жаахан л зай өгвөл тэр гоол оруулна. Би аль ч тоглогчийг буруутгамааргүй байна. Учир нь тэд бүхнээ зориулсан. Өөрсдийн хийсэн зүйлээрээ би бахархаж байна” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Неймар тодров.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-12-06 192.82.83.115

Кимчинууд санбад юм болсонгуй дээ, цэвэр тавиуллаа, Сон Сон л гээд байсан чинь уйлахаас еер ид шидгуй нехер байсан байна шее

Avatar

Зочин 2022-12-06 78.187.120.177

Өнөөдрийн мэдээний гэгээтэй энэ юм даа. Чадалтай нь түрүүлэг. Харин манайд бол…

Avatar

Зочин 2022-12-06 141.156.18.121

Энэ Бразилууд чинь тэнгэр амьтад юм биш үү? Манай Солонгос-г арай л аймаар хожиж бна ш дээ.

Avatar

зочин 2022-12-06 192.82.64.167

Бразил мундаг баг бүрджээ Францтай үзүүр түрүүнд үлдэх болов уу даа.

Avatar

Зочин 2022-12-06 98.37.80.18

brazil amjihgui ee

Avatar

domog 2022-12-06 203.23.199.221

brazilchuud ted ene udaa turuulnee
domguudin ex oronshuudee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж