Бамбай барьсан залууст Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Бамбай барьсан залууст Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Бамбай барьсан залууст Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Хоёр хоног үргэлжилж буй иргэдийн жагсаалыг албадан тараах арга хэмжээ авах болсон талаар 19:00 цагт Нийслэлийн засаг дарга захирамж гаргасан. Учир нь тайван жагсаалын үеэр хүмүүс үймээн самуун дэгдээж, цагдаагийн байгууллагын болон төрийн ордны хамгаалалтын албаны хүмүүсийн биед халдсан.

Хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулснаас гадна төрийн тусгай обьект руу халдсан тул нэмэлт хүчээр хамгаалалт авахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Жагсаалын үеэр одоогоор дөрвөн албан хаагчийн биед халдаж, гурван иргэний эрүүл мэнд муудсан талаар мэдээлэл бий.  Жагсагчид эхний өдөр тайван байдлаар үзэл бодлоо илэрхийлж байсан бол өнөөдөр зарим жагсагч тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, төрийн ордон руу гурван удаа халдаж, хашааг нь эвдсэн.

Энэ үеэр төрийн ордны урд хэсгийн шилийг хагалсан бөгөөд тухайн үед байсан залуус төрийн албан хаагчийн хамгаалалтын хэрэгсэл бамбайг ашигласан байна. Үүнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас мэдэгдлээ.

Учир нь төрийн тусгай хамгаалалттай обьект руу халдаж, үймээн самуун үүсгэсэн учир торгох болон хорих ял оноох заалттай аж. Үүрэг гүйцэтгэгчдийн хувьд зайлшгүй тохиолдолд тусгай хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй болохыг мөн анхаарууллаа.

Одоо УИХ-ын чуулган ээлжит бусаар шуурхай хуралдаж байгаа бөгөөд онц байдлыг зарлах саналыг ҮАБЗ-д хүргүүлэх шийдвэр гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж