Их Британид -6 градуст шар түвшний сэрэмжлүүлэг зарлав

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Их Британид -6 градуст шар түвшний сэрэмжлүүлэг зарлав

Их Британид -6 градуст шар түвшний сэрэмжлүүлэг зарлав

Их Британийн цаг уурын агентлагаас энэ долоо хоногт эрс хүйтэрч, зарим газар шөнийн температур Цельсийн -6 градус хүрч унахыг анхааруулжээ.
Шотландын хойд хэсэгт цас орох төлөвтэй байгаа шар түвшний сэрэмжлүүлэг  гаргасан байна.

Эрчим хүчний үнэ өсч байгаа ч иргэдийг халаалт хэрэглэж, эмзэг бүлгийнхэнд анхаарал тавихыг зөвлөв. Ялангуяа Английн олонх газарт эрүүл мэндийн ажилчдыг арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хүйтэн цаг агаарын гуравдугаар түвшний бэлэн байдалд шилжүүлсэн байна

“BBC Weather”-ийн сурвалжлагч Саймон Кинг хэлэхдээ, Арктикаас хойд зүгийн салхи эрс сэрүүсч, улсын хэмжээнд Цельсийн 1- 4 градус байхыг мэдэгджээ.

Арав, арваннэгдүгээр сард ихэнх хугацаанд дунджаас температур дулаан байсан ба  эрчим хүчний төлбөр нэмэгдсэнээс олон өрх халаалтын хугацааг хойшлуулсан байв.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж