Их Британийн цаг уурын агентлагаас энэ долоо хоногт эрс хүйтэрч, зарим газар шөнийн температур Цельсийн -6 градус хүрч унахыг анхааруулжээ.
Шотландын хойд хэсэгт цас орох төлөвтэй байгаа шар түвшний сэрэмжлүүлэг гаргасан байна.
Эрчим хүчний үнэ өсч байгаа ч иргэдийг халаалт хэрэглэж, эмзэг бүлгийнхэнд анхаарал тавихыг зөвлөв. Ялангуяа Английн олонх газарт эрүүл мэндийн ажилчдыг арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хүйтэн цаг агаарын гуравдугаар түвшний бэлэн байдалд шилжүүлсэн байна
“BBC Weather”-ийн сурвалжлагч Саймон Кинг хэлэхдээ, Арктикаас хойд зүгийн салхи эрс сэрүүсч, улсын хэмжээнд Цельсийн 1- 4 градус байхыг мэдэгджээ.
Арав, арваннэгдүгээр сард ихэнх хугацаанд дунджаас температур дулаан байсан ба эрчим хүчний төлбөр нэмэгдсэнээс олон өрх халаалтын хугацааг хойшлуулсан байв.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ