"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа | News.MN

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-өөс  уриалга гаргалаа

Сүүлийн үед  улстөрчид болон иргэдийн дунд ихээр яригдах болсон “Нүүрсний хулгай” гэх асуудалд “Тавантолгой” ХК-ийг  нэр холбох болсонд тус  компанийн ТУЗ-өөс дараах тайлбарыг хийлээ.

“Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад  шалгагдаж байгаа мэтээр  мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад  шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Тавантолгой” ХК нь  хувьцаат компани учир бүрэн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар хувьцааг нь худалдаж авсан хувь хүмүүс эзэмшдэг  бөгөөд хоёр талаасаа ийнхүү хатуу хяналттай ажилладаг гэдгээрээ давуу талтай гэдгийг тодотгохыг хүсч байна.  2018 онд анх тухайн компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд халдаж, олон мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан мэтээр буруу ташаа мэдээллийг олон нийтэд тарааснаас болж, манай компанийг хууль хяналтын болон бусад байгууллагууд  хоёр жил гаруй шалгасны эцэст ямар нэгэн зөрчилгүй болохыг тогтоож, прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон билээ. Харамсалтай нь уг асуудлаас болж, манай компанийн үйл ажиллагааг багагүй хугацаагаар зогсоосны улмаас нүүрсний экспорт зогсч, тэр хэрээр улсын болоод аймгийн төсөв тасалдахад хүрч ихээхэн хохирол амсч байсан билээ. Ийнхүү хоёр жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, үнэнийг тогтоочихсон байхад улстөрийн өнгө аяс бүхий “нүүрсний хулгай” гэх асуудалдаа ямар ч буруугүй манай компанийг дахин татан оруулж, компанийн үйл ажиллагааг доголдоход хүргэж буйд уурхайчид болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс харамсч буйгаа илэрхийлье.

Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гол экспортын нөхцөл бол уурхайн амнаас нүүрсээ борлуулдаг бөгөөд нүүрсний тээвэрлэлт хийдэггүй, тээвэрлэлтэнд оролцдоггүй болохыг цохон тэмдэглэе. Худалдан авагч компани нь нүүрсээ тээвэрлэдэг ба манай компанийн  хашаанаас гарснаас хойш тухайн тээвэрлэгч компанийн эрхийн асуудал болдог. Богино болон уртын тээвэр хийх,  аль боомтоор гарах, хэдэн машин тонн нүүрсээ хилээр гаргах, хэдэн доллараар урд хөршид нүүрсээ борлуулах зэрэг асуудал нь худалдан авагч компанийн асуудал бөгөөд манай компанид ямар ч хамааралгүй болно.

“Тавантолгой” ХК нь сүүлийн 20 жил топ татвар төлөгч аж ахуйн нэгжээр  жил болгон шалгарсан, улсын болоод аймгийнхаа төсвийг бүрдүүлж өгдөг уул уурхайн шилдэг компани билээ. Өмнөговь аймаг хэдхэн хоногийн өмнө 2023 оны төсвөө баталсан бөгөөд 675 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 275 тэрбум төгрөгийг улсын төсөвт татаас хэлбэрээр өгөхөөр ИТХ-аараа шийдвэрлэсэн юм. Энэ төсвийн ихэнх хувийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК бүрдүүлж өгч буйгаараа уурхайчид болоод  хувьцаа эзэмшигчид бид баяртай байдаг юм. Иймд тус компанийн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явж, улсын болоод Өмнөговь аймгийн төсвийг бүрдүүлэхэд төвлөрч ажиллах ёстой. Гэтэл сүүлийн үед өрнөөд буй улстөржсөн мэдээллээс болж, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.  Нэг орд талбайгаас нүүрсээ олборлодог төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн асуудлыг ойролцоо нэртэйгээр нь далимдуулж “Тавантолгой” ХК-д болсон мэтээр асуудлыг өөр тийш нь эргүүлж буйд Төлөөлөн удирдах зөвлөлөөс  харамсч буйгаа илэрхийлэхийн ялдамд  олон нийт болон хэвлэл мэдээллийнхнийг үнэн бодит мэдээлэл түгээхийг уриалж байна.

“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-12-05 66.181.161.72

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг гэдгийг мэдэх үү өвөг дээдэс ингэж зүйрлээд хэлсэн учир нь хулгай ч нар идээд идээд хувхай яс болж идүүлсэн ард түмэн цэцэглэх өдөр ирнэ. Энэ бас аймаар үг шүү. Би ч үүнийг жишээг амьдрал дээр үзсэн. Хорвоогийн тоосыг хөдөлгөж чадахгүй хулгайлж идсэнээ идэж барахгүй наана нь үхээд үр хүүхдүүд нь хулгайлж олсон дээр нь зооглоод хэдэн үеэрээ идэж барахгүй нүгэл нүдээ олно гэгчээр яаж ч амьдрах билээ.

Avatar

Зочин 2022-12-05 66.181.161.89

baga aidag bgaa ene shahmal tvlshiig esergvvtseh heregtei bna tsever baigaliinhaa nvbrsiig tvlsen deer ym bna yadaj hemnelttei uvuliig 1.5tonn nvvrseer uvliig 120000myngaar davchihdag bsan odoo harin door hayj 4sar shahmal hogiig tvlhed 360000mynga bolj bna shvv dee ediin zasagt mash ih hohirolttoi bgaa ard tvmen ta nar neg bodood vzeerei

Avatar

Зочин 2022-12-05 66.181.161.89

utaa bsaar bhad yagaad utaa bagasan ene shahmal tvlshig tvleed utaa baga bna geed bgaa um be gadaa joohon dulaarahleer ch ymuu esvel salhi garahleer utaa bagasahleer ard iged ta bvhen bitii utaa basan bna gej yrtsaagaad bgaach ger horoolol bgaa tsagt utaa baisaarl bna shahmal tvlsh bol bvvrch ih utaa hayna mash ih hortoi ene nvvrsnees bolj olon ail urh ugaartaj bna tsever nvvrsnees ingej ih olon ail urh hordoj bgaagvi tsever baigaliin nvvrs bol utaa l garna hortoi chanar in shahmal tvlnii hajuud

Avatar

Зочин 2022-12-05 66.181.161.89

yag vnendee shahmal tvlsh chin nvvrsnees ilvv hortoi bvvr ih utaa garnaa ene heden hulgaich nar tur zasagtai niilj bgaad ard tvniig tarhiig ugaagaad bhad manai ard irged ugaalgaad bh ymaa yaasan haralgan bolchihson ym bee ard tvmen minedee

Avatar

Зочин 2022-12-05 66.181.161.89

tavan tolgoid deegvvr ajiltai alban tushaaltanguut hamt idelcheed odoo buh hulgaigaa nuun daragduulah gej sandarldaad bj yadaj bh shiv muu hulgaich nar ard tvmend nvvrsnii hogiig yanz bvriin batsalduulagch eldviin bodistoi holj ard irgeded hogoo undur vneer zarchihaad uursduu tsever har altiig in hulgaij bna ard yag vnendee nvvrsnii hog tvlj bna shvv nvdee nee ard tvmen mine urd umnu ard tvmen baigaliin baylagaas yadaj nvvrsee tsever tvlj hvrtej baylagaasaa hvrtej baij nvvrs bol ene shahmal tvls

Avatar

Mongol 2022-12-05 192.82.75.143

ЗҮГЭЭР Л БҮГД хулгайч нар шүү дээ: Юун ТУЗ бас л адил санаа зорилго нэгтэй хулгайчууд-

Avatar

Зочин 2022-12-05 103.229.120.87

хулгайч хулгайчаа барихад ард түмэнд хамаагүй,

Avatar

Зочин 2022-12-05 188.162.254.39

УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-12-05 64.119.24.254

Дэмий хуцалдаж байхаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорцгооо!!!!

Avatar

Xzc 2022-12-05 103.229.121.96

Хамгийн зэвүүн нь Ерөнхийлөгчийн айлчлал яг өндөрлөдөг өдөр Прокурорын бичиг ХЗ-н яаманд ирж байгаа юм. Уг нь 1-2 өдрийн өмнө байсан бол хятадын талд тавьж амжих байсан. Гэтэл яг ямар ч боломжгүйгээр яг айлчлал дуусмагц хэвлэл мэдээллээр Прокурор хятадын талтай хамтарч ажиллах тал дээр улс төрийн дэмжлэг үзүүлээч гэх жишээний. ГХЯ нь ерөнхийлөгчийн айлчлалын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг бүх яамд агентлагуудаас асуудаг. Түүнийг нь өнгөрөөж байгаад ямар ч хугацааны боломж олгосонгүй, авилгачид ийм

Avatar

NEWS.mn сайт чинь үнэ цэнээ алдахаас өмнө миний сэтгэгдлийг устга 2022-12-05 192.82.89.154

NEWS.mn болон бусад сайтууд бүгд л нэг л бичиж байна өө. Таван толгой энгэлээ, Жагсаал цуглаантай холбоотой улсын онц байдал зарлалаа л гэнэ. Газрын баялагтаа үнэхээр ард түмэн биш УИХ-ын гишүүдийн хүүхдүүд танил тал ойрхон байдаг нь үнэн байсан. Энэ сэдвийг сэтгүүлч нар ч хөндөж олон хүмүүсийн итгэлийн олж аваад сүүлд нь хэдэн инээсэн зураг, зэрэг цол, шинэ машинтай болсон зураг нь харагдаал алга болдогш. Монголчууд үнэхээр их газрын баялаг олборлож оронд нь амьдрал улам л хэцүү болж байгаа….

Avatar

Зочин 2022-12-05 202.9.40.190

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нүүрсний хулгай хийсэн гэж гүтгэлэг хийсэн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй МАН-ын Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах тэмцлээ эцэст хүртэл хийцгээе шударга иргэд ээ.

Avatar

зочин 2022-12-05 59.153.113.62

нүүрсний хулгай гэж татвар, гаалийн бүртгэлд оруулалгүй гаргасан нүүрсний тухай яриад байх шиг байна. хил дээрх гаалийн хаагуур нь гараад явчихдаг байна, эсвэл гаальгүй газраар шороон замаар явсан гэх гээд байна уу. ямарч байсан төрийн байгууллага болох гааль оролцсон байна. өөрөөр хэлбэл эрх баригч нам оролцсон байна. харин коммунист тархи угаадаг аргаараа жижиг таван толгой жаал нүүрс гаргасан байна гэж жишимч үгүй ярьж байгаа ЗГХЭГ-ын дарга өөрөө оролцсон болоод худлаа хэлж байгаа биш үү.

Avatar

Зочин 2022-12-05 202.9.46.115

Орон нутгийн жижиг Таван толгой нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Таван Толгой ХК гэж явдаг юм. Хүмүүс энэ компанийг том Таван толгойгоос ялгаж мэддэггүй.

Avatar

Зочин 2022-12-05 202.21.121.66

хаха битгий ш**

Avatar

Зочин 2022-12-05 66.181.187.57

БАТЭРДЭНЭ ГАНХУЯАГ АРИУНБОЛДИГ БАИЖ ХОРИТОЛ ЖАГСАНА

Avatar

Бадарч тахар 2022-12-05 59.153.115.92

Тийм сайн юм наад нэрээ солиоч ! солихгүй байхаар чинь хүмүүс хамтад нь ойлгохгүй яадаг юм тэнэг амьтад вэ !!

Avatar

Зочин 2022-12-05 49.0.136.24

Нүүрсний зах зээлийн үнэ 5 дахин өссөн байхад амныхаа үнийг нэмэлгүй луйвар хийж байсан чинь та нарын буруу биш юм уу?

Avatar

Зочин 2022-12-05 66.181.181.252

Хулгайчуудаа эхлээд шалгуулчих. Арчаагүй шаарнууд. Бүх хувьцааг нь улсад буцааж авах хэрэгтэй.

Avatar

ajnai baterdene geh hulgailch l bnaa. nvvrsenii hulgain boss bi hulgai hiidegui gej burjee.. 2022-12-05 66.181.182.170

ene jinhene nvvrsenii hulgain mafiin tolgoilogch ajnai Bateredene iim medegdel hiij bna. ter onoodor dollariin terbumtan bolson hulgaich ch dee. getel 51 hubig ezemshij bgaa omongoviin 70000 hvn yu abdag bilee dee. ulsiin tavan tolgoin gazaraas nvvrs hulgailj gargaj barigdaj baisan ch yl abaagui sh dee. deer ni nogoo bvh hooson ybdag mashinuud baterdeniih sh dee. omongoviin aimagiin dargatai niilj ih hulgai hiisen dee..

Avatar

Зочин 2022-12-05 66.181.186.60

санхүүч нягтлангуудыг сайн шалгах хжрэгтэй

Avatar

Зочин 2022-12-05 202.9.40.190

Нүүрсний хулгай гэж огт байхгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ худал ярьж иргэдийг сэтгэл санааг үймүүлж байна. Бас АТГ-аас 10-аад хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шударга иргэдийг хэлмэгдүүлж байгааг зогсоох хэрэгтэй.Шүүхээр гэм буруутайг тогтоосон үед л нэрийг нь хэлэх байтал нэр хэлж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм юм ярьсан Засгийн газрыг огцруулах нь гшударга явдал юм.

Avatar

bitgii tenegt bai malaa. chi uhaantai busad teneg yum uu malaa.. 2022-12-05 66.181.182.170

s*** muu hulgaichaa.. tavan tolgoigoos nvvrs hulgailj olborj abaad garsan hereg, bas ezengui hooson hil garaad butsaj ordog svns mashinuud bas jijeg teregenii dugaartai gardag mashinuud chin hulgai bish tegeed yu yum be dee garaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж