Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Эмгэнэл

ДАГВЫН ЛХАГВАЖАРГАЛ

(1962-2022)

Бидний хайрт аав, өвөө, халамжит хань Дагвын Лхагважаргал 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр зуурдаар тэнгэрт дэвшиж гэр бүл, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Бидний хайрт аав Дагвын Лхагважаргал нь 1962 оны 5 сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант бригадад Дагвын 4 дэх хүү болон мэндэлсэн. Хайрт аав минь Булган аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийг төгсч, аймгийн усны аж ахуйд ажиллаж байгаад Улаанбаатар хотод гурван жил цэргийн алба хаасан. 1983 оноос аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газар цахилгаанчин, 1990 оноос “Туул” хоршооны дарга, 2000 оноос аймгийн нэгдсэн эмнэлэгт цахилгаанчнаар ажиллаж байгаад 2022 оны 5 сарын 18-нд гавьяаны амралтандаа гарсан.

Бидний хайрт аав улс орон, эх нутагтаа 40 жил үр бүтээлтэй ажиллаж байсныг үнэлж:

  • Булган аймгийн 80 жилийн ойн хүндэт тэмдэг,
  • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн медаль,
  • Монгол Улсад ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүндэт тэмдэг,
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн аварга ажилтан
  • Аймгийн Засаг даргын жуух бичиг,
  • ЭМЯ-ны жуух бичиг,
  • Эрүүл мэндийн тэргүүний ажилтан,
  • Монгол Улсын хөдөлмөрийн хүндэт медаль,
  • Монгол Улсын Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байв.

Бидний хайрт аав хүний гэгээн орчлонд амьдралын бат багана, сайхан хань, сайн аав, ач зээ нараа тойруулсан, ач буян нь дэлгэрсэн, гэрэл цацруулсан өвөө байлаа. Таныхаа хүнлэг энэрэнгүй сайхан сэтгэл, хөдөлмөрч, хичээнгүй, шударга зарчимч зан чанарыг үр хүүхэд, ач зээ бид чинь үүрд санаж, таниараа бахархаж, таныгаа үргэлжлүүлж явах болно.

Ирээд буцах орчлонгийн цагийг эцэслэлээ аав минь

Эрвийх дэрвийх амьдралын баганыг тулсан хань минь

Олонтой явах энэрлийн буяныг хураасан өвөө минь

Олон үрсийнхээ гарыг ганзаганд хүргэсэн ачтан минь

Таны хайр энэрэл мөнх орших болтугай.

Хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж