“Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид тусгай хэрэгсэл хэрэглээгүй”

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

“Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид тусгай хэрэгсэл хэрэглээгүй”

“Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид тусгай хэрэгсэл хэрэглээгүй”

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна. Жагсаалын үеэр иргэд төрийн ордон руу хоёр удаа дайрсан асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд цагдаагийн алба хаагчид тусгай хэрэгсэл хэрэглэсэн, сүлжээ унагагч төхөөрөмж байршуулсан зэрэг мэдээлэл гараад байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр төв талбайд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид одоогоор ямар нэгэн тусгай хэрэгсэл хэрэглээгүй. Жагсагчдыг албадан саатуулсан асуудал үүсээгүй.

Асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг цагдаагийн алба хаагчид жагсагчдад уриалж байгаа. Сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол өгч, галт зэвсэг болон тэсэрч, дэлбэрэх бодис ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч гаргах эсэх тодорхой болно. Одоогоор үүрэг гүйцэтгэгчид жагсагчдад албадлагын арга хэрэглэсэн зөрчил гараагүй гэлээ.

Жагсаал дээр одоо үсээд байгаа нөхцөл нь иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, бие биенээ шахаж түлхэж байна. Энэ нь зарим хүн олны хөлд дарагдах улмаар бие, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдал үүсгэсэн. Цагдаагийн байгууллагаас аль болох иргэдэд хууль тайлбарлаж ойлгуулах арга хэмжээг авч ажиллаж байгааг мөн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж