Оросын гар хөлд Ардчилсан намын алдахгүйн тулд тамга барьж байгаагаа хэвлэлийн хурал хийх болгондоо хэлж ярьж ирсэн С.Эрдэнэ, экс Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр эвлэлдэн нэгдэхээр болсон гэх мэдээлэл үнэний ортой бололтой. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа С.Эрдэнэ өөрийн нүүр номдоо Х.Баттулгатай хэзээ ч эвлэрэхгүй гэж байсан ч түүний улс төрийн “утсан хүүхэлдэйнүүд” уулзалт зохион байгуулж явсан нь хэвлэлээр нэгэнтээ ил болсон.
Үүнийг ч өөр баримт нотлож буй. Тухайлбал, С.Эрдэнэ экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас мөнгө авч намыг нь зарсан гэж Ардчилсан намынхан хардаж байна. Т.Мөнхбаяр нь Х.Баттулгын тун ойрын, халаас нэгтэй хүн гэдэг. Тэгвэл Т.Мөнхбаяр АН-ын ҮБХ-ын арваннэгдүгээр сарын 17-ны хурлаар Т.Мөнхбаярыг Үндэсний бодлогын хорооны даргаар томилогдож, түүнд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх албан бичгийг С.Эрдэнийн талаас үйлджээ. Үүнийх нь хариуд Т.Мөнхбаяр “гар хоосон” суугаагүй бололтой. Ямар ч байсан АН-ын тамгыг “хав дарсныхаа” ачийг С.Эрдэнэ эдэлсэн бололтой.
Б.БАТ
Холбоотой мэдээ