Улиастайн гүүрний хажууд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Улиастайн гүүрний хажууд хуралдаж байна

Туул голын бохирдлыг багасгах, цаашид голд үйлдвэрлэлийн хорт хаягдлыг Туул голд нийлүүлэхгүй байх үүднээс “Хатан туул ба цаг хугацаа” аяныг “Ногоон суваг” төрийн бус байгууллага болон МАХН хамтран хоёр сарын хугацаанд зохион явуулж байгаа. Энэ аяны хүрээнд өнөөдөр  Улиастайн гүүрний баруун талд тус аяныг зохион байгуулагчид болон аянд нэгдэн ажиллаж буй байгууллагууд хамтран хурал зохион байгуулж байна. Уг хурлыг Туул голоо бохирдуулж элдэв хог хаягдах үлдээлгүй зөв зохистой амарч зугаалахыг хүмүүст уриалан тэдний ухамсарт нөлөөлөх зорилгоор хийж байгаа аж. Аяны хүрээнд голын эргээр цагдаагийн морьт эргүүл ажиллаж байгаа юм. Мөн машин, гэр ахуйн хэрэгслээ голын усанд болон эрэг дагуу угааж байгаа иргэдэд торгууль ногдуулж жолооны эрхийг нь хоёр жил хүртлэх хугацаагаар хасах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа гэнэ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж