ХДХВ-ийн тохиолдлоороо ОХУ эхний тавд оржээ

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

ХДХВ-ийн тохиолдлоороо ОХУ эхний тавд оржээ

ХДХВ-ийн тохиолдлоороо ОХУ эхний тавд оржээ

Дэлхийн хэмжээнд 2021 онд ХДХВ-ийн 1.5 сая шинэ тохиолдол бүртгэгджээ. Эндээс дөрвөн хувь нь ОХУ-д бүртгэгдсэн байна. Энэ үзүүлэлтээрээ ОХУ нь Танзани, Уганда, Замби, Кени улсуудын өмнө оров. Тодруулбал, Танзани улс нийт тохиолдлын 3.6 хувийг, Уганда 3.6 хувийг, Замби 2.5 хувийг, Кени 2.3 хувийг тус тус эзэлжээ.

Статистикийн мэдээллээс харахад дөрвөн улс хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Өмнөд Африк улс нийт тохиолдлын 14 хувийг эзэлсэн бол Мозамбик улс 6.5 хувийг, Нигери улс 4.9 хувийг, Энэтхэг 4.2 хувийг эзэлжээ. Орос тэргүүтэй нийт 10 улс бүх тохиолдлын тал хувийг эзэлж байна.

Одоогийн байдлаар ОХУ-ын иргэдийн нэг хувьд нь ХДХВ-ийн халдвар илрээд буйг Эпидемиологийн төв судалгааны хүрээлэнгийн тархвар судлал, ДОХ-оос урьдчилан сэргийлэн тусгай судалгааны албаны дарга Вадым Покровскый хэллээ. Түүний хэлснээр нийт 1.5 сая орос иргэн халдвар авчээ. ХДХВ-ийн тархалттай тэмцэх стратегиас харахад 2030 он гэхэд дахин 660 мянган шинэ тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж