"Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ"

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

"Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ"

"Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ"

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2022.12.05/ гишүүд гарын үсэг цуглуулж нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг зарлах, тухайн асуудалтай холбоотой нээлттэй сонсгол хийх асуудлаар санал  хүргүүллээ.


УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлснээр нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийхийг шаардаж байна. Иргэд татвар төлж байхад хэдэн их наядаар нь нүүрсний хулгай хийж байгаа хүмүүсийг эрх баригчид мэдээлэх ёстой гэсэн байр суурьтай АН-ын бүлэг санал нэг байгаа гэв.

Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд  “УИХ-ын 54 дүгээр тогтоолыг бид баталгаажуулсан. Энэ тогтоолд тусгаснаар сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, УИХ-ыг өргөжүүлэх шаардлагатай. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор төслөө танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн.

Өнөөдөр үүсээд байгаа нүүрсний хулгайн асуудал, авлигын асуудал бол тогтолцооны алдаатай байдлаас болсон.

76 жижиг тойргоос биш нэг тойргоос сонгодог, төсвийн санхүүжилтээ нээлттэй ярьдаг, авах ёстой татвараа танилцуулж, зарцуулалтыг иргэдэд нээлттэй мэдээлдэг систем рүү орохгүй бол нийгмийн гажуудал хулгайг бий болгож байна. Тиймээс олон гишүүд АН-ын бүлэгтэй санал нэг байна” гэлээ.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АЖЛЫН ХЭСГИЙГ Г.ГАНБОЛД АХАЛЖ, СОНСГОЛД ОРОЛЦОНО

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Нийт есөн гишүүнээс нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал гарган дэмжиж, яаралтай зохион байгуулах талаар УИХ-ын дарга захирамж гаргаж, асуудлыг иргэдтэй хамтран цэгцлэх, мухарлах шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 23.1-д зааснаар УИХ-ын гишүүн бол нийт ард түмний төлөөлөгч бөгөөд нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж ажиллана гэсэн зарчимтай. УИХ-ын тухай хуулийн 25.1, Үндсэн хуулийн 28.2-т заасны дагуу нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно гэж заасан байдаг.

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Г.Ганболд нээлттэй сонсгол хийх санал гаргасан. Энэ Лхагва гаригт түр хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийнэ.

Асуудлыг шалгахад бэрхшээл тулгарч байвал төрөөс түүнд дэмжлэг үзүүлнэ. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар Г.Ганболд, гишүүдээр Ж.Бат-Эрдэнэ, Б.Бэйсэн, Т.Доржханд, С.Одонтуяа, Т.Энхтүвшин, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар оролцож байна. Төр үнэхээр ард түмний төсвөөс хулгайлсан бол түүнийг илчлэх ёстой. Ард түмний шаардаж байгаа мэдээллийг ил тод болгох нь зүйтэй. Иргэдийнхээ талд байж дэмжих үүрэгтэй. Тиймээс сонсголыг өндөр түвшинд иргэдийн оролцоотой зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж