Нойр булчирхайн хорт хавдрыг эрт илрүүлэх сорил бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Нойр булчирхайн хорт хавдрыг эрт илрүүлэх сорил бүтээжээ

Нойр булчирхайн хорт хавдрыг эрт илрүүлэх сорил бүтээжээ

Японы биотехнологийн фирм бяцхан өт ашиглан нойр булчирхайн хорт хавдрыг эрт илрүүлэх сорилыг зохион бүтээжээ. “Hirotsu Bio science” фирм өнгөрсөн сард “N-NOSE” сорилоо Японы хэрэглэгчдэд борлуулж эхэлсэн бөгөөд 2023 оноос АНУ-д нэвтрүүлэхээр зорьж байна.

Шинжилгээ өгөхийг хүссэн хэрэглэгчид тусгай уутанд хийсэн шээснийхээ дээжийг лаборатори руу илгээнэ. Үүнийг нь шинжлэх ухаанд “C.elegans” гэж нэрлэгддэг өтнүүд үнэрлэх аж. Нэг мм урттай энэ амьтан нь үнэрлэх чадвараараа нохойноос ч илүү юм.

Фирмийг үүсгэн байгуулагч Такааки Хироцу нойр булчирхайн хорт хавдрын эрт илрүүлгийг 28 жилийн турш судалж байна. Тэр “N-NOSE” сорилын туршилтыг 2020 оны нэгдүгээр сараас эхлүүлсэн. Анхны шинжилгээнд 250 мянга орчим хүн хамрагдсан бөгөөд эндээс 5-6 хувь нь өндөр эрсдэлтэй гэж гарчээ. Шинжилгээний иж бүрдэл нь 70 мянган иенийн үнэтэй. Одоогийн үнэ нь зохион бүтээх зардал, зар сурталчилгаатай холбоотой тул алсдаа компанийн цар хүрээ өсөх тусам үнэ нь буурч магадгүй аж.

Ирэх жилүүдэд тус фирм элэг, умайн хүзүү, хөхний хорт хавдрын сорилыг гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж