Барууны удирдагчид Баасан гаригт Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоожээ. Энэ нь далайн замаар дамждаг Оросын түүхий нефтэд 60 ам.доллараас илүү үнэ төлдөг байдлыг зогсоох зорилготой. Тэгвэл энэхүү үнийн дээд хязгаар Украины ерөнхийлөгч Зеленскийн санаанд нийцсэнгүй. Тодруулбал, үнийн дээд хязгаарыг Оросын эдийн засгт хохирол учруулахуйц ноцтой хэмжээнд биш, сул байна гэж Зеленский үзжээ.
Шинэ үнийн дээд хязгаар өнөөдрөөс /2022.12.05/ эхлэн хэрэгжиж байна. Газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоосонтой холбоотойгоор брент маркийн нефтийн үнэ 0.7 хувиар нэмэгдэж, Азийн зэх зээлд 86 ам.доллараас давлаа.
Дайны санхүүжилтэд сөргөөр нөлөөлөх зорилгоор “Их-7”-ийн бүлэг есдүгээр сард үнийн дээд хязгаарын саналыг гаргасан. Гэвч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Бямба гаригт үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Энэ арга хэмжээ Орост мэдрэгдэх нь дамжиггүй ч тэд Энэтхэг, Хятад зэрэг бусад зах зээлд нефтиэ борлуулах замаар цохилтыг зөөлрүүлнэ гэж үзэж байна. Дайнаас өмнө Оросын нефтийн экспортын талаас илүү хувь нь Европ руу чиглэсэн. Эндээс хамгийн том импортлогч нь Герман байсан бол Нидерланд, Польш удаалжээ. Гэвч дайнаас хойш Европын холбооны орнууд энэ хараат байдлаа багасгахыг хичээж буй. Тухайлбал, АНУ аль хэдийнэ Оросын түүхий нефтиэс татгалзаад байна. Харин Их Британи улс оны эцэс гэхэд хэрэглээнээс гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC
ҮНЭН 2022-12-05 203.217.139.240
ХЭТЭРХИЙ ӨНДӨР ТОГТООСОН БАЙНА Л ДАА. 40 ДОЛЛАР Л БАЙХ ЁСТОЙ ЮМ
Зочин 2022-12-05 202.70.44.46
барууны хөгжлийг оросын нефть тодорхойлоод байна уу да та минь ээ, азийн хөгжлийн хятад, 2 хөрш гууууд
ХАХАХА 2022-12-05 203.217.139.240
Ш ААДАГ Ш ААЛТУУР ВЭ
МАГНАЙ 2022-12-05 45.72.213.86
Ногоон минь чамд бүх юм таалагдах ёстой юм уу????
Зеленский-Зелёный-Ногоон
ҮНЭН 2022-12-05 203.217.139.240
ХАХА ГАНЦ ОРОС ҮГТЭЙ ЮМ БИЗДЭЭ ЛА ЛАР МАГНАЙ
saihan burah yum aa.amaniihaa zorogoor l bvltereh aguu ardchilagch gar be dee.. 2022-12-05 66.181.182.170
tegeed l busadiin baylagiig vnegui abah geed bgaa yum uu da. orosuud ogohgui gesen ch dee. hervee orosuud zartahgui bol delhiid neftiin homsdold orj vne nemegdej zobon ch dee. ene muu hohol har tamhichin tegeed yah yum be dee.
Иргэн 2022-12-05 59.153.115.196
Энэ нэг мансуурагч гүй мөн эрхэлчих юмаа
Зочин 2022-12-05 66.181.179.100
Чи хажууд нь юу ч биш.