Барууны удирдагчид Баасан гаригт Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоожээ. Энэ нь далайн замаар дамждаг Оросын түүхий нефтэд 60 ам.доллараас илүү үнэ төлдөг байдлыг зогсоох зорилготой. Тэгвэл энэхүү үнийн дээд хязгаар Украины ерөнхийлөгч Зеленскийн санаанд нийцсэнгүй. Тодруулбал, үнийн дээд хязгаарыг Оросын эдийн засгт хохирол учруулахуйц ноцтой хэмжээнд биш, сул байна гэж Зеленский үзжээ.
Шинэ үнийн дээд хязгаар өнөөдрөөс /2022.12.05/ эхлэн хэрэгжиж байна. Газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоосонтой холбоотойгоор брент маркийн нефтийн үнэ 0.7 хувиар нэмэгдэж, Азийн зэх зээлд 86 ам.доллараас давлаа.
Дайны санхүүжилтэд сөргөөр нөлөөлөх зорилгоор “Их-7”-ийн бүлэг есдүгээр сард үнийн дээд хязгаарын саналыг гаргасан. Гэвч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Бямба гаригт үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Энэ арга хэмжээ Орост мэдрэгдэх нь дамжиггүй ч тэд Энэтхэг, Хятад зэрэг бусад зах зээлд нефтиэ борлуулах замаар цохилтыг зөөлрүүлнэ гэж үзэж байна. Дайнаас өмнө Оросын нефтийн экспортын талаас илүү хувь нь Европ руу чиглэсэн. Эндээс хамгийн том импортлогч нь Герман байсан бол Нидерланд, Польш удаалжээ. Гэвч дайнаас хойш Европын холбооны орнууд энэ хараат байдлаа багасгахыг хичээж буй. Тухайлбал, АНУ аль хэдийнэ Оросын түүхий нефтиэс татгалзаад байна. Харин Их Британи улс оны эцэс гэхэд хэрэглээнээс гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ