Хувь хүний дансанд тулгуурлан татвар ноогдуулна гэдэг хууль бус гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Хувь хүний дансанд тулгуурлан татвар ноогдуулна гэдэг хууль бус гэв

Хувь хүний дансанд тулгуурлан татвар ноогдуулна гэдэг хууль бус гэв

Иргэдэд учирч буй татварын дарамтын талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр /2022.12.5/-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд дансанд тулгуурлан хувь хүний орлогын албан татвар төлнө гэдэг нь шударга бус зүйл гэсэн юм.

Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн Д.РААЖАВ:

-Бидний зүгээс бизнес эрхлэгчдэд тумдаад буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа иргэдэд хамгийн хүндрэлтэй асуудал бол татварын асуудал юм. Ягаад хүндрэл үүссэн гэхээр 2018 оноос 50 сая төгрөгийг өөрсдийн цэвэр ашиг гэж тооцоод тайлангаа тавьж өдийг хүрсэн. Татварын байгууллага бидний өгсөн тайланг хүлэн авдаг журмын дагуу төлбөрөө төлдөг байлаа. Одоо биднийг прокуророос 2018 оноос 2021 он хүртэл  тайлангаа дансанд тулгуурлан дахиад нөхөж гарга гэх шаардлага тавиад байгаа. Энэ бол ямар ч үндэслэлгүй шаардлага юм. Бидний хувьд татвараас татгалзаагүй. Хувь хүний дансанд тулгуурлан тайлан авна гэдэг байж болохгүй зүйл. Бид Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Иргэдийн хурал, 6 дугаар дүүргийн татварын хэлтсүүдэд хүсэлт хүргүүлээд байна. Бидний хүргүүлсэн хүсэлтийн дагуу татварын бодлогоо эргэн хараасай.

 

Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Х.БАТСУУРЬ:

-Бид татвар төлөгчдөө дарамталсан үйл ажиллагаа бий болоод байна гэж харж байна. Лангуу болоод гар дээрээс наймаа эрхлэгчдийн татварт хамааруулах заалт олон жил яригдаж шийдэлд хүрч татвараа төлөөд явж байгаа. Энэ асуудлыг шийдэх хууль гаргасан атал татварын албанаас саяхан өөр заалт оруулж хүний эрхийг зөрчиж байна. Хувь хүний дансны хуулгыг харж орлого болоод гүйлгээний хэмжээнээс үндэслэн хамаарч ХХОАТ ноогдуулдаг болох юм гэнэ. Энэ бол байж болохгүй зүйл юм. Энэ нь хүний эрхийг зөрчсөн хамгийн том зөрчил мөн. Бизнес эрхлэгчид энэ мэт шударга бус дарамтад ороод байгаа. Хүний дансанд ямар ч мөнгө орж болно. Хувь хүний дансаар орж, гарсан гүйлгээнд татвар ноогдуулна гэдэг хууль бус юм” хэмээн ярилаа.

 Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж