Токиогийн Их дуулга: Ё.Басхүү, Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Токиогийн Их дуулга: Ё.Басхүү, Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртжээ

Токиогийн Их дуулга: Ё.Басхүү, Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртжээ

Токиогийн Их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд таван тивийн 59 орны 346 жүдоч уран мэхийг уралдуулав. Монгол Улсаа төлөөлөн 13 тамирчин оролцсон бөгөөд нийт хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа долдугаарт жагсчээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -52 кг-д өрсөлдсөн Л.Сосорбарам болон эрэгтэйчүүдийн -66 кг-д зодоглосон Ё.Басхүү нар медаль хүртсэн. Л.Сосорбарам В хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан боловч алдарт Абэ Үтад ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын Жан Сэюүнийг ялсан аж. Харин Ё.Басхүү А хэсгээ тэргүүлж цааш шалгарсан ч дэлхийн аварга Жоширо Марүяамад тахим буулгав. Гэхдээ хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Мартин Сетзийг буулган авчээ.

Талбайн эзэн орон энэхүү тэмцээнээс 12 алт, 12 мөнгө, 15 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр илт тасархай тэргүүлжээ. Тэдний араас нэг алт, хоёр хүрэлтэй Өмнөд Солонгос, нэг алттай Итали, нэг мөнгөтэй Герман, Австрали удаалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж