"Неймар бол бялуун дээрх интоор"

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

"Неймар бол бялуун дээрх интоор"

"Неймар бол бялуун дээрх интоор"

Бразилын домогт хөлбөмбөгчин Зико Неймарыг Месси, Роналдотой ижил түвшинд ирсэн гэдгийг хэлж, шигшээ багийнхаа гол хүн гэв. Тус улсын шигшээ багийн энэ жилийн бүрэлдэхүүн тун хүчирхэг байгаа. Ялангуяа довтолгоонд Неймар байх үед гоолын боломжууд олон үүсч буй. Энэ талаар Зико “Неймар талбай дээр байхад баг нь түүнээс хамааралтай гэж хэлж болохгүй ч түүнийг байхгүй үед өөр байна. Түүнийг талбай дээр байхад бүх анхаарал түүн рүү чиглэж, бусдад нь ажлаа гүйцэтгэх илүү орон зай, боломж бий болоод байна. Харин түүнийг байхгүй үед бусад нь хожих арга зам хайх хэрэгтэй болдог. Хүмүүсийн үүнийг адилхан гэж боддог ч тийм биш ээ” гэв.

Неймар нээлтийн тоглолтын үеэр шагайндаа бэртэл аван хэсгийн сүүлийн хоёр тоглолтод оролцоогүй. Сайн мэдээ нь тэр өнөөдөр/2022.12.05/ Өмнөд Солонгосын эсрэг тоглолтод эргэн ирнэ.

Зико Бразилын шигшээ багаа Неймартай, Неймаргүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр ярихдаа “Бразилд түрүүлэх нөөц бололцоо бий. Гэхдээ Неймар тогловол сайн л байна. Тэр бол бялуун дээрх интоор. Түүний бие бялдар сайн байна. Өмнөх ДАШТ-ээс ч илүү байна. Месси, Роналдо хоёр л Неймар шиг нөлөөтэй тоглож байгааг та нар харж болно. Тэд сайн, муу тоглосон ялгаагүй тоглолтыг шийдэж чадна. Өрсөлдөгчдийнхөө санааг зовоож, бусдадаа орон зай үүсгэдэг. Иймээс л Неймар шигшээ багт тун чухал хүн” гэжээ.

1986 оны Мексикт болсон ДАШТ-д Зико тамирчны хувиар сүүлийн удаа оролцсон юм. Тэрбээр тухайн үедээ яг өнөөгийн Неймар шиг асуудалтай байсан гэнэ. 33 настай байсан Зико өвдгөндөө бэртэл авсан байжээ. Мэдээж тэрбээр шигшээ багийн чухал хүн байсан учир өвдөлтөө мартаж, эх орныхоо тоглохоор талбайд гарсан аж.

Зико “Би 1986 оны ДАШТ-ий өмнөх тэмцээн дээр бэртэл авсан. Өвдгөндөө хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Би зүгээр орхиод явчиж болоогүй. Зүрх сэтгэлээ үл тоон бүх зүйл буруугаар эргэсэн” гэж ярилаа. Бразил хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд Польшийг хожсон ч шөвгийн наймд Францад тахим буулгасан. Зико тухайн үед шигшээ багтаа санаснаараа тусалж чадаагүй. Харин энэ удаад Неймарт өөрт нь тохиолдсон шиг зүйл битгий болоосой гэж хүсч байна.

Үргэлжлүүлэн Зико “Шагайны гэмтэлтэй талбайд гарна гэдэг тэвчээр шаардана. Би шагайны боолттой хэд хэдэн удаа тоглож байсан. Гүйхэд асуудалгүй, санаа зовох зүйлгүй. Харин хоёр сарын өвдөлт мэдэрч эхэлсэн шүү. Гол нь шагайгаа сайн хөдөлгөж байх хэрэгтэй. Неймар бөмбөг удаан барихаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв талбайн төвд бөмбөгтэй удвал өрсөлдөгчид нь түүн дээр хатуу тоглолт хийнэ. Харин хаалгатай ойролцоо бөмбөгтэй үедээ тэр аюул тарина” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж