УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2022.12.05/ нүүрсний хулгайч нараар “АПУ” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайхан, MCS группын ерөнхийлөгч Ж. Оджаргал, Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан нарыг нэрлэж, Авлигатай тэмцэх газарт өгөн, шалгуулах болно гэв.
Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайч нарын талаар цухас дурдах үед УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын нэрс ил болсон. Тодруулж хэлбэл, С.Ганбаатарын нөхөд дунд нүүрсний хулгайч байна гэдэг нь тодорхой болсон. Харин нүүрсний хэргийг хуулийнхан гүн ухаад уудлаад ирэхлээр нөхдөөс нь “чирэгдэх” болсон уу, яасан анхаарлыг өөр зүгт чиглүүлэх даалгавар авсан хүн шиг бизнес эрхлэгчид рүү бухдаг байна шүү.
С.Ганбаатар гишүүн ээ, үнэхээр шударга юм бол нүүрсний хулгайд нэр холбогдсон нөхдөө бүрэн эрхээсээ татгалзаад Авлигатай тэмцэх газраар шалгуул гэж хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгд. Хэдэн жил төмөр замыг гацааж хорлосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ч шалгуул гэж шаардлага тавь. Муу л бол захын хар овоохой гэгчээр хэдэн бизнес эрхлэгчээ урдаг ноход шиг боорлохоо л больчих.
Бизнес эрхлэгчдийг шалгах шиг амархан зүйл байхгүй, хуулийнхан гэрт нь очоод гавлаж гинжлээд "хар гэртээ" хийчихдэгийг ХХБ-ны захирал О.Орхон, сахал Д.Эрдэнэбилэг нараас монголчууд хангалттай харсан. Харин УИХ-ын гишүүнийг бол яаж ч чаддаггүй, бүрэн эрх гэдгээр халхавчлан ямар ч хэргийг дарж, гацааж болдог нь өнгөрсөн жилүүдэд дуулиан тарьсан хэргүүдээс харж болно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ