Манай улс залуучуудын орон. Гурван хvн тутмын нэг нь 16-35 насны залуу, хоёр хvн тутмын нэг нь буюу нийт хvн амын бараг тал хувь /48.7%/ нь 25-аас доош насныхан байна. Энэ утгаараа залуучуудын асуудал зєвхєн оюутан сурагчдад хамааралтай тєдий зvйл биш иргэн бvрт, айл єрх бvрт, албан байгууллага бvрт хамаатай. Монгол улсын ирээдvйн мандан бадралт, хєгжил дэвшил, єрсєлдєх чадвар єнєєдрийн залуучууд бидний эрvvл саруул сэтгэлгээ, эрдэм ухаан, эрхэм суртахуун, эх оронч vзэл, эв нэгдлээс ихээхэн шалтгаалах нь маргашгvй vнэн.
Монголын ирээдvй залуучуудаас, залуучуудын ирээдvй єєрсдєєс шалтгаална. Гэсэн хэдий ч тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах, соён гэгээрvvлэх, ажил эрхлэлтийг бодитоор нэмэгдvvлэх цогц, нэгдсэн бодлого vгvйлэгдэж байна. Залуучуудад автобус унааны билет мэтийн нэг удаагийн шийдвэр биш тэднийг бvх талаар хєгжvvлэх, хєхvvлэн дэмжих урт хугацааны, шат дараалсан бодлого, стратеги хэрэгтэй. Дахин хэлэхэд залуу хvн гэдэг бол зєвхєн оюутан биш. Гадаад дотоодод ажиллаж, амьдарч, суралцаж буй идэвхтнvvд, ажил хайж буй ажилгvйчvvд, хєгжлийн бэрхшээлтэй залуу хvн бvрт, Монгол залуу бvрт хvрч чадахуйц бодлого хэрэгжvvлэх цаг болсон. Эдгээр асуудлын хамгийн тvрvvн анхааран хэрэгжvvлэх байгууллага бол Монголын Залуучуудын Холбоо. Шууд хэлэхэд танай байгууллага vндсэн vvргээ хангалтгvй гvйцэтгэж байна.
1. “Залуучуудын ємнє тулгамдаж буй асуудал” сэдэвт судалгааны дvнд ажилгvйдэл, архидалт, боловсролын чанар, орон байр, чєлєєт цагаа зєв зохистой єнгєрvvлэх газар гэсэн таван асуудлыг залуус нэрлэсэн. Тэгвэл МЗХ-оос дээрх асуудлыг шийдэхийн тулд ямар шат дараалсан алхамуудыг хийж байна вэ? Эсвэл та бvхний судалгааны vр дvн єєр асуудалд анхаарах ёстой гэж гарсан юм уу?
2. Монголын Хvний Хєгжлийн илтгэлд дурьдсанаар залуучуудын дунд ажилгvйдлийн тvвшин 14 хувьтай байгаа нь нийт хvн амын ажилгvйдлийн тvвшнээс хамаагvй дээгvvр байна. Залуучуудын хєдєлмєр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдvvлэх, ажилд зуучлах чиглэлээр МЗХ-íîîс ямар ажлыг санаачлан хэрэгжvvлж байна вэ?
3. “Гэр бvлийн єнєєгийн байдал” суурь судалгааны дvнгээр нийт гэр бvлтэй хvн амын 12.8 хувийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагvй хvмvvс эзэлж байгаа бєгєєд залуучууд зонхилж байна. Залуучуудын албан ёсоор гэрлэлтээ батлуулдаггvй гол шалтгаан нь єєрсдийн орон байргvй байх явдал ажээ. Дуулиан шуугиантай эхэлсэн залуу гэр бvлийг орон сууцжуулах хєтєлбєр хэзээ биелэх вэ?
Хєрєнгє, мєнгє нь хаашаа алга болчихсон юм бэ?
4. Єнєєдєр залуучуудад чєлєєт цагаа зєв боловсон, vр дvнтэй єнгєрvvлэх газар гэж vнэндээ алга. МЗХ-оос энэ тал дээр ямар бvтээн босголт, нvдэнд харагдаж, гарт баригдахуйц ажил хийсэн бэ?
5. МЗХ Монгол залуу нэг бvрийг тєлєєлж буйн хувьд залуу хvн бvрд хvрч очиж ажиллах учиртай. Хєгжлийн бэрхшээлтэй, хєдєє орон нутгийн залуучуудын эрх ашгийг хамгаалах тал дээр МЗХ-оос ямар ямар ажлыг хийж байна вэ? Ялангуяа гадаадад ажиллаж, амьдарч буй залуучуудын эрх ашиг хєндєгдєсєєр байна. Тэдэнд хvрч ажиллаж чадаж байна уу?
6. Залуучуудын холбоо бол олон нийтийн байгууллага, энэ утгаараа бvх vйл ажиллагаа нь Монгол улсын хууль, дvрэм журмын дагуу явагдах ёстой. Яагаад МЗХ дvрэм, журмаа удаа дараа зєрчин /Монгол улсын хуулийг/ чуулганаа цаг тухайд нь хийдэггvй юм бэ? Чуулганаа хэзээ хийх вэ?
7. МЗХ-ны vйл ажиллагааны болон санхvvгийн тайлан нууцлаг байх ёстой юу? Энэ талаар энгийн нэг залуу МЗХ-íîîс мэдэх боломжтой юу? Тайланг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлж байсан удаа байгаа юу?
8. Єнєєдєр Монголд залуучуудад чиглэсэн vйл ажиллагаа явуулдаг байгууллага олон байна. МЗХ залуучуудын тєв байгууллага болохын хувьд тэдэнд єрєє байраа хямдралтай vнээр, хєнгєлттэй нєхцєлєєр тvрээслvvлэх боломж бий юу?
9. Олон улсын туршлагаас харахад хамгийн хvчтэй байгууллага нь залуучуудын болон vйлдвэрчний эвлэл байдаг. Энэ хэрээрээ ч тєр засагтаа нєлєєлдєг. Гэтэл яагаад МЗХ тєр засгаас залуучуудын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргуулж чадахгvй байна вэ? Эсвэл ингэх боломжгvй юм уу?
10. Эцсийн дvндээ МЗХ-нд залуучуудын байгууллагыг зангидах урт болон дунд хугацааны нэгдсэн бодлого гэж байна уу? МЗХ хэзээнээс vvргээ биелvvлж, Монгол залуусын тєлєє ажиллах юм бэ?
Олон олон залуусд танай байгууллагаас асуух асуулт бий. Эх орныхоо ирээдvйг гэрэл гэгээтэй байгаасай гэж хvсэж тэмvvлдэг залуу хvний хувиар, залуучуудын эрдэм боловсролын салбарын хєгжилд єчvvхэн ч болов єєрийн хувь нэмрийг оруулж буй иргэний хувиар, Монголын залуучуудын байгууллагын тєлєєллийн хувиар дээрх асуултуудыг асууж байна. Хариултыг зохих ёсоор нь удаж тєдєлгvй єгєх байх хэмээн найдаж байна.
Жич: Миний зvгээс тантай уулзаж ярилцах саналыг хэд хэдэн удаа тавьсан боловч зохих хариуг авалгvй байсаар єнєєдєр хvрлээ. Иймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр танд хандаж байна. Тvvнчлэн доорх асуултууд зєвхєн та бид хоёрд биш Монгол залуу бvрд, Монголын ирээдvйд хамаатай тул олон нийтэд ил тод байсан нь зохистой болов уу? хэмээн бодлоо!!!
Таныг хvндэтгэсэн:
Ардчилсан залуучуудын холбооны дэд ерєнхийлєгч Цэндийн Баатархvv