"Ч.Ундрамын талаар Ёс зүйн хороонд гомдол ирвэл хэлэлцэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

"Ч.Ундрамын талаар Ёс зүйн хороонд гомдол ирвэл хэлэлцэнэ"

"Ч.Ундрамын талаар Ёс зүйн хороонд гомдол ирвэл хэлэлцэнэ"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2022.12.05/ МАН-ын бага хурал болон бусад цаг үеийн асуудалтай холбоотойгоор дараах мэдээллийг  өглөө.

Тэрбээр "Нийгмийн сүлжээнд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудал цацагдсан. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ" гэв.

Мөн тэрбээр, МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Чингис бондын эргэн төлөлтийн талаар сангийн сайдын мэдээллийг сонссон. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх байсан ч агентлагийн дарга нь байхгүй учир хойшлууллаа.

МАН-ын бага хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах товтой байгаа. Хугацаанд өөрчлөлт ороогүй.

Жагсаал цуглаантай холбоотойгоор МАН-ын бага хурал хойшлох эсэх талаар яриагүй. Харин жагсаалыг хаанаас, ямар зорилготойгоор хийж байгаа, юуг хөндөж байгаа талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн.

Инфляци өндөр, үнийн өсөлт их, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар иргэд бухимдах нь аргагүй. Тиймээс ирэх Даваа гаригт нүүрсний хулгайн асуудлаар бүлгийн хурлаар ярилцана.

Нүүрсний хулгай үнэхээр байвал түүнийг зогсооно. Энэ ондоо багтаж Биржийн хуулийг батлах төлөвлөгөөтэй байна. Хэрэв хууль батлагдвал хулгайг зогсоож чадна гэсэн үг. Ирэх долоо хоногт Засгийн газар, "Эрдэнэс тавантолгой" болон түр хорооны мэдээллийг нэгтгэж сонсоно. МАН-ын бага хурлаар генсекийг сонгох эсэх талаар одоогоор товлоогүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж