Нэмэлт: 18:50 цаг
Цаг үеийн нөхцөл байдал, жагсагчдын эмх замбараагүй байдалтай холбогдуулан МАН-ын бага хурал хойшиллоо.
МАН-ын бага хурал болно
МАН-ын бүлгийн өнөөдрийн /2022.12.05/хуралдаан дуусчээ. Тодруулбал, Чингис бондын эргэн төлөлтийн талаар сангийн сайдын мэдээллийг сонсжээ. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх байсан ч агентлагийн дарга нь байхгүй учир хойшлуулсан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн юм. Мөн маргааш /2022.12.06/ МАН-ын бага хурал товлосон цагтаа хуралдах талаар бүлгийн гишүүд хэллээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй хэвлэлийн хурал хийхээр яригдаж байсан ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийхээр боллоо.
Холбоотой мэдээ