Иран "ёс журмын" цагдаагийн албыг тараав

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Иран "ёс журмын" цагдаагийн албыг тараав

Иран "ёс журмын" цагдаагийн албыг тараав

Иранд 22 настай бүсгүйг толгойн алчуураа буруу зүүсэн гэсэн шалтгаанаар баривчилсны дараа нас барсан хэргээс үүдэн өнгөрсөн есдүгээр сараас хойш орон даяар жагсаал, цуглаан өрнөж, Засгийн газрын эсрэг бослого болон өргөжсөн. Тэгвэл Ираны эрх баригчдын байр суурь зөөлөрч, зарим дүрэм журмыг өөрчлөхөөр болжээ.

Тухайлбал, 1983 оноос хойш хэрэгжиж буй эмэгтэйчүүдийн толгойн алчуур зүүх тухай хуулийг эргэн харж, хувьцаслалтын дэгийг шалгах үүрэгтэй "ёс журмын" цагдаагийн албыг тараахаар болсон байна.

Иранд эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлснээс хойш олон эмэгтэй толгойн алчуурыг зүүхээ больсон. Жагсаал анх өрнөж эхлэхэд эмэгтэйчүүд үсээ тайрч, толгойн алчуураа шатааж байв.

Ираны дотоод хэргийн яамнаас мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалын улмаас 200 орчим хүн амь үрэгдэж, 40 сая ам.долларын хохирол учирсан гэв. Харин хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээллээр 470 жагсагч, 61 цагдаагийн ажилтан амь үрэгдсэн бөгөөд 18 мянган хүн баривчлагджээ. Мөн долоон хүнд цаазын ял оноосон гэнэ.

Ираны Ерөнхий прокурор Мухамед Жафар Монтазери мэдэгдэхдээ, толгойн алчуур буюу хижабыг зүүх тухай хуулийг хэрхэн өөрчлөх талаар 14 хоногийн хугацаанд хэлэлцэж шийдвэрлэнэ гэв.

Эмэгтэйчүүдийн хувцаслалтын кодыг шалгаж, мөрдүүлэх зорилгоор "ёс журмын" цагдаагийн албыг 2005 онд Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадын үед үүсгэн байгуулжээ. Улмаар эмэгтэйчүүд биеэ урт сул хувцасаар далдалж, толгойн алчуур зүүх журмыг хатуу мөрдүүлж эхэлсэн байна.

Үүний зэрэгцээ Катарт үргэлжилж буй хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр Ираны шигшээ баг төрийн дууллаа дуулахаас татгалзаж, амаа дарж улс орондоо өрнөж байгаа эсэргүүцэлд нэгдсэн. Ираны баг АНУ-д хожигдсоны дараа иранчууд гудамд гарч тэмдэглэсэн. Учир нь хөлбөмбөгийн шигшээ баг нь Ираны эрх баригчидтай ойр холбоотой аж.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж