ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нар Бямба гаригт Минск хотноо уулзаж, цэрэг армийн хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлын талаар ярилцлаа.
Энэ үеэр Лукашенко “Орос, Беларусь улсууд энх тайвныг зорьж байна, гэвч Украин хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна. Хэрвээ тэд эцсээ хүртэл тулалдмаар байгаа бол өөрсдийнх нь л дур. Одоогоор би болоод тусгай албаныхан тэдний хэлэлцээ хийх хүслийг олж харахгүй байна” гэж хэлжээ. Украин дахь дайнд оролцохгүй гэж Лукашенко удаа дараалан мэдэгдээд буй хэдий ч ОХУ өнгөрсөн хугацаанд Беларусийг байлдааны талбар болгон ашигласаар ирсэн. Орос, Беларусь улсууд нь эдийн засаг, цэргийн хувьд нягт холбоотой.
Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр, ОХУ Баасан гаригаас хойш таван пуужин харваж, цэрэг, иргэний дэд бүтцүүд рүү олон арван агаарын цохилт өгчээ. ОХУ-ын арми Бахмут хотыг бүслэхээр төлөвлөж байж болзошгүйг Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв. Энэ хотыг эзлэх нь стратегийн хувьд төдийлөн өндөр ач холбогдолтой биш. Гэхдээ Бахмутыг эзэлснээр Москвад стратегийн ач холбогдол бүхий Краматорск, Словянск хотуудыг заналхийлэх боломжтой болох юм.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ