Шатсан түлшний савнаас 2 хүний цогцсыг гаргаж, шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Шатсан түлшний савнаас 2 хүний цогцсыг гаргаж, шалгаж байна

Шатсан түлшний савнаас 2 хүний цогцсыг гаргаж, шалгаж байна

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнгөрсөн Баасан гаригт шатахууны агуулах шатсан асуудлаар мэдээлэл хийж, хоёр хүний цогцсыг эрэн хайж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл эрэн хайх ажлыг зогсоож, цогцсыг олж холбогдох газруудад шилжүүлсэн байна.


Энэ талаар аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ "Дархан сумын III багт байрлах шатахуун түгээх станцын агуулахад гал гарсан асуудлаар аймгийн онцгой комисс шуурхай хуралдлаа. Дуудлага 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний 09:21 цагт ирж эхний ээлжид Дархан-Уул аймгийн онцгой байдлын 54 дүгээр анги шуурхай очиж үүрэг гүйцэтгэсэн. Улмаар хойд бүсийн гал унтраар аврах ангиудыг нэмэлтээр татсан. Мөн Улаанбаатараас тоноглогдсон гурван хөөстэй машиныг авч ирсэн. Нэмэлт бүрэлдэхүүнтэй найман цаг ажилласны эцэст галыг есөн цагийн дотор  бүрэн унтраасан. АОК-ын хуралдаанаар үүссэн асуудалтай холбоотой дараагийн шатанд хэрхэх талаар хэлэлцэнэ. Холбогдох албаныхан ажлын хэсэг гаргаж мөн хуралдаж байна.

Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэг рүү явж байхдаа нас барсан харамсалтай осол гарсан. Харин үлдсэн хоёр хүнийг эрэн хайж, устай холилдсон 450 тонн түлшний савнаас цогцсыг олж гаргасан.

Одоо үргэлжлүүлж шалгалтын ажлыг хийх учир албаныхан ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын ажлын дараагаар эндсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулна.

Шатахуун түгээх станцын нөөцийн 2000 тонны, дотроо 650 орчим литр шатахуунтай сав дэлбэрсэн. Шаталт үүссэн сав онолоор 10-12 цагийн хугацаанд шатаж дуусах тооцоотой байсан бөгөөд ямартай ч галыг найман цагийн  дотор унтраасан.

Шаталт үүссэн шатахууны саваас зэргэлдээ зургаан сав байсан. Зургаан сав тус бүр нь 400 литрийн багтаамжтай. Эдгээр савуудад галыг халдаахгүй байх арга хэмжээ авч ажилласан. Мэргэжлийн анги нэгтгэлүүд хамтарч ажиллаж байгаа бөгөөд хариуцлагыг 100 хувь тус компанид даатгаж болохгүй. Тиймээс хамтарсан баг буюу Онцгой байдлын ерөнхий газар, АОК, Нийслэлийн онцгой комисс хамтарч ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн тухайн компанийн мэргэжлийн инженер хүмүүсийг хамтарсан багт оролцуулсан. Учир нь урьд өмнө нь ийм аваар осол гарч байгаагүй учир дараагийн шатанд авах арга хэмжээг сайтар судалж байж авч хэрэгжүүлнэ" гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж