Хувийн их дээд сургуулиудын холбоо мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Хувийн их дээд сургуулиудын холбоо мэдээлэл хийлээ

Монгол Улсын Засгийн газраас энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийн талаар гаргасан шийдвэрийн тухай хувийн их дээд сургуулийн холбоо хэрхэн хүлээн авч ямар шийдвэр гаргах талаар хуралдаж байна. Хурал нь  Их Засаг их сургууль дээр өнөөдөр 12.00 цагаас эхэлсэн бөгөөд Хувийн их дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч Н.Ням-Осор мэдээлэл хийлээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийн тухайд хувийн их дээд сургуулиуд оюутан сурагчдад чанартай сургалт үйлчилгээ үзүүлэхийн тулд түүндээ тохирсон төлбөр хураамж байх ёстой гэж үзэж байгаа аж. Гэтэл өнөөгийн их дээд сургуулийн сургалтын төлбөр нь дотоод урсгал зардал болон багш нарын цалин тэтгэмжид зарцуулагдаад дуусдаг гэсэн шүүмжлэл байгаа аж.  

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж