Ньюс хөтөч: “Комплаенс форум-2022” болно

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Комплаенс форум-2022” болно

Ньюс хөтөч: “Комплаенс форум-2022” болно

Ньюс агентлаг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

09.00 ЦАГТ: 

“Туушин” зочид буудалд Монголын банкны холбоо, Азийн сангаас санхүүгийн байгууллага, банкуудын төлөөлөл оролцсон “Комплаенс форум-2022” зохион байгуулна.

10.00 ЦАГТ

УИХ дахь намуудын бүлэг болон байнгын хороодын хуралтай.

10.00 ЦАГТ:

 “”BlueMon” төвд “Дата эрх чөлөө:Дижитал хяналт-2022” үзэсгэлэнг “Бодлогод залуусын хяналт”, Нээлттэй нийгэм форум, “Тунгаахуй” ТББ-аас нээж байна.

11:00 ЦАГТ:

 “Их наяд плаза”-д Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан "Сайн дурын маркет" үйл ажиллагаа болно.

 12.00 ЦАГТ:

“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэдэд учирч буй татварын дарамтын талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлнэ.

14:00 ЦАГТ:

Монгол Улсын консерваторт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хөгжмийн боловсрол-Япон улсын туршлага” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж