Мбаппе Роналдог гүйцэж, Беллинхемийг дэлхийн шилдэг гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Мбаппе Роналдог гүйцэж, Беллинхемийг дэлхийн шилдэг гэв

Мбаппе Роналдог гүйцэж, Беллинхемийг дэлхийн шилдэг гэв

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн 16-ийн ээлжит тоглолтууд боллоо.


ФРАНЦ 3 – 1 ПОЛЬШ

Аваргуудын аялал үргэжилсээр. Тэд өчигдөр Роберт Левандовскигийн Польшийн шигшээг хоёр гоолын зөрүүтэй хожив. Тоглолтын эхний гоолыг Оливье Жиру оруулсан. Ингэснээр тэрбээр Францын шигшээн бүх цаг үеийн мэргэн буучаар 52 гоолтой тодорч, домогт Тьерри Анриг гүйцсэн. Харин хоёрдугаар үед Килиан Мбаппе шоу толилуулав. Тэрбээр 74 болон 90+1 дэх минутуудад дараалан гоолдож, энэ ДАШТ-ий дөрөв болон тав дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа итгэл төгс тэргүүлж эхэлсэн юм.

Өдгөө 23 настай Мбаппе ДАШТ-ий түүхэнд есөн гоол оруулж, Роналдог гүйцэж, Месситэй эн зэрэгцээд эхэллээ.

Польшийн шигшээн нэр төрийн нэг гоолыг Роберт Левандовски торгуулийн цохилтоос оруулав. Түүний эхний цохисон бөмбөгийг Уго Льорис хаасан. Гэвч шүүгч хаалганы зураас давж, хаалт хийсэн гэж үзэн Левандовскиг дахиан цохиулсан. Дэлхийн шилдэг довтлогч хоёр дахь боломжоо алдсангүй. Тоглолт 3-1 гэсэн харьцаатай өндөрлөж, Франц шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтын шилдгээр Килиан Мбаппе тодорсон.

АНГЛИ 3 – 0 СЕНЕГАЛ

Англи хүчирхэг өрсөлдөгчөө буулган авч, шөвгийн наймд Францтай хүчийг үзэхээр боллоо. Энэхүү тоглолтод Жуд Беллинхем гялалзсан. Түүний бөмбөг эзэмшилт, дамжуулалт, найруулга гээд хийж буй үйлдэл бүр нь Англид давуу тал болж байлаа. Тэр дөнгөж 19 настай.

Хендерсон тоглолтын эхний гоолыг оруулахад Беллинхем түүнд гоолын дамжуулалт өгсөн. Дараа нь Харри Кейний гоол дээр Беллинхем довтолгоог эхлүүлж, Пил Фоден, Кейн хоёрыг урагш гарах боломжийг нээсэн. Хоёрдугаар үед Букайо Сака Фодены дамжуулалтаар багийнхаа гурав дахь гоолыг шигтгэж, Англи ялалт байгуулсан.

Энэ удаагий ДАШТ-ээр Сенегалаас их зүйлийг хүлээж байсан ч тэмцээн эхлэхийн өмнөхөн тус багийн амин чухал хүн Садио Мане бэртэл аван оролцох боломжгүй болсон нь Сенегалд том цохилт болсон билээ.

Тоглолтын Английн дасгалжуулагч Гарет Саутгейт “Тоглолт бүр өөр өрсөлдөөн тул тактикийн хувьд шийдвэрлэх асуудлууд байна. Бид асуулт бүр хариулт өгөхийг хичээж байна. Бидний зорилгодоо хүрэх нүүдэл бүр чанартай байна. Мөн төгсгөл бүр гайхалтай байлаа. Ирэх Францтай хийх тоглолт бидний хувьд хүнд сорилт байх болно. Хүнд даалгавар байх боловч бид бол туршлагатай, аюултай харагдаж буй гоол оруулдаг баг” гэжээ.

Харин Пил Фоден “Өнөөдөр бид баяраа тэмдэглэнэ. Энэ бол хасагдах шатны хөлбөмбөг. Тиймээс бид сэргэж, дараагийн өрсөлдөгчийнхөө талаар бодох хэрэгтэй. Сенегал хувь хамгаалалт авсан. Бас үнэхээр биеийн хүчний тоглолт үзүүллээ. Гэхдээ л бид цагаа ашиглаж, бөмбөгөө тойруулж чадлаа. Би Беллинхемд дарамт мэдрүүлмээргүй байна. Учир нь тэр залуухан ч гэсэн миний амьдралд харж байсан хамгийн авьяаслаг тоглогчдын нэг. Түүнд сул тал гэж үгүй. Би түүнийг дэлхийн хамгийн шилдэг хагас хамгаалагч гэж бодож байна. Франц бол энэ тэмцээний хамгийн хүчирхэг баг. Бид ч бие биенийхээ арыг дааж, өөрсдөдөө итгэлтэй байна” гэв.

Тус тоглолтын шилдгээр Харри Кейн тодорсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж