Туркийн тагнуулын алба Сирийн хойд нутгаас алан хядагчдын Курдистаны ажилчны нам (КАН) болон Исламын улс (ISIS) бүлэглэлийн 18 зэвсэгт этгээдийг баривчилжээ. Энэ тухай өнгөрсөн Ням гаригт тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.
Тус яам твиттер хуудастаа "Баригдсан алан хядагчдын дунд “Исламын улс”-ыг санхүүжүүлэгч ч бий" гэж жиргэжээ. Түүний нэр, иргэншил одоогоор тодорхойгүй байгаа аж.
Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, зэвсэгт этгээдүүд суртал ухуулга тараах, гишүүн элсүүлэх, тагнуулын мэдээлэл цуглуулах, алан хядах ажилллагаа үйлдэхээр бэлтгэж байсан аж. Баривчлагдсан хүмүүсийн оршин суугаа газарт нэгжлэг хийх явцад гар хийцийн 10 кг тэсрэх бодис, электрон самбар болон тэсрэх төхөөрөмж хийх бусад хэрэгсэл олдсон байна.
Эх сурвалж: ANADOLU, TASS
Зочин 2022-12-05 139.5.218.105
талибууд засгийн газарт гарсаныг буруу гэж бодож байна. учир нь хөрөнгөтэй болоод ард түмнээсээ урваж алан хядагчидтай нийлнэ
Хаха 2022-12-05 59.153.86.90
Күрдүүд Исламын улсын эсрэг байлдаж тэднийг там руу нь илгээсэн хамгийн гол баатарууд байтал яагаад өстөн дайснаа санхүүжүүлэгч болчдог билээ. Орос, Түрк 2-н солиорол хэмжээ хязаараас хэтэрчээ.
Зочин 2022-12-05 192.82.76.191
yostoi hudlaa tuulaa.
Уншигч 2022-12-05 192.82.74.114
гайхалтай сайн ажиллаж байна шүү, мундаг гэхээс өөр хэлэх үг алга.
INDN+ ardk ylcuun,ene zasaglal ni ayultai, 1000$ tyrees6sr; gariiun yseg; 2022-12-05 172.58.60.198
xool xiichix, xyn yabyyl#1
##- 2022-12-05 172.58.60.198
-14-
Зочин 2022-12-05 172.58.59.170
#
Зочин 2022-12-05 172.58.62.214
– ?;
ОРГИЛ 2022-12-05 202.21.127.142
а**с САНХҮҮЖҮҮЛДЭГ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ МЭДНЭ ДЭ. ЭНЭ ХЭДЭН ХӨӨРХИЙ АМЬТАН САНХҮҮЖҮҮЛЭЭ ЮУ ХАХАХА