“Исламын улс” бүлэглэлийг санхүүжүүлэгчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

“Исламын улс” бүлэглэлийг санхүүжүүлэгчийг баривчилжээ

“Исламын улс” бүлэглэлийг санхүүжүүлэгчийг баривчилжээ

Туркийн тагнуулын алба Сирийн хойд нутгаас алан хядагчдын Курдистаны ажилчны нам (КАН) болон Исламын улс (ISIS) бүлэглэлийн 18 зэвсэгт этгээдийг баривчилжээ. Энэ тухай өнгөрсөн Ням гаригт тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.

Тус яам твиттер хуудастаа "Баригдсан алан хядагчдын дунд “Исламын улс”-ыг санхүүжүүлэгч ч бий" гэж жиргэжээ. Түүний нэр, иргэншил одоогоор тодорхойгүй байгаа аж.

Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, зэвсэгт этгээдүүд суртал ухуулга тараах, гишүүн элсүүлэх, тагнуулын мэдээлэл цуглуулах, алан хядах ажилллагаа үйлдэхээр бэлтгэж байсан аж. Баривчлагдсан хүмүүсийн оршин суугаа газарт нэгжлэг хийх явцад гар хийцийн 10 кг тэсрэх бодис, электрон самбар болон тэсрэх төхөөрөмж хийх бусад хэрэгсэл олдсон байна.

Эх сурвалж: ANADOLU, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж