Сурагчдын хордсон шалтгааныг хэзээ зарлах вэ?!

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Сурагчдын хордсон шалтгааныг хэзээ зарлах вэ?!

Сурагчдын хордсон шалтгааныг хэзээ зарлах вэ?!

Нийслэлийн Налайх дүүргийн "Голомт" цогцолборын ахлах ангийн 19 сурагчаас хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан талаар өмнө нь мэдээлсэн. Гэвч сурагчид хордсон шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Сурагчид тодорхойгүй хугацаагаар цахимаар хичээллэж байсан бөгөөд 321 хүүхдийн эцэг эхчүүдээс санал авч, /2022.11.29/ танхимаар хичээллэж эхэлсэн. Харин хордлого авсан ангийн сурагчид мэргэжлийн байгууллагын шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл цахимаар хичээллэхээр болжээ.

Хүүхдүүд юунд хордсон шалтгаан нь тодорхой болоогүй, шалгаж байна гэдгийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Байгаль хэлж байсан. Сурагчдаас авсан асуумжаар нэг дор хоол идээгүй. Анги танхимын орчны агаар, усны шинжилгээгээр хүний биед сөргөөр нөлөөлөх химийн элемент илрээгүйг албаныхан хэлж буй.

Гэвч 19 сурагчийн хоёр нь гурван ч удаа хордлого гэх оношоор эмнэлэгт хандаж, ЭХЭМҮТ-д эмчлүүлсэн.

Тухайн анги 33 сурагчтай бөгөөд  тэднээс 15 эмэгтэй, дөрвөн эрэгтэй сурагч хордсон.

Нэмэлт шинжилгээний хариугаар сурагчдын цуснаас хүнцэл, хар тугалга тодорхой хэмжээнд нөлөөлөх буюу байх ёстой хэмжээний доод хязгаарт илэрсэн нь батлагджээ. Мөн арваннэгдүгээр сарын 21-нд түүврийн аргаар багш, цэцэрлэгийн насны хүүхэд, эцэг  эхчүүд, хордсон сурагчид зэрэг 15 хүнээс нарийвчилсан шинжилгээ авчээ.

Эцэг эхчүүд энэ талаар хэлэхдээ "Сургууль, анги танхим орчмын агаар хэвийн болохыг лабораториар харуулах байх гэж бодсон. Гэтэл зөвхөн сандал ширээг нь харуулсан. Хордсон сурагчдад олигтой эмчилгээ хийхгүй байна. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг нь бодож, ухаан мэдрэлийг нь алдагдуулахгүй нь тулд цусан хангамжийг сайжруулах дусал залгасан. Дараагаар нь хордлого тайлах тариа хийж байгаа гэсэн. Хүүхдийнхээ эмчилгээний түүхтэй танилцъя гэсэн чинь Эрүүл мэндийн төвийн дарга үзүүлэх боломжгүй гэдэг хариултыг өгсөн" гэлээ.

Ар гэрийнхэнд нь эмчилгээг нь тайлбарлаж өгөхгүй байгаад бухимдалтай байна. Улаанбаатарт ЭХЭМҮТ-д хэвтсэн сурагчдаас нарийн шинжилгээ авсан тухай ч ар гэрийнхэн ярьж байна. Тэд "Гэртээ байхдаа хүүхэд маань толгой өвдөөд байна гэдэг байсан. Бид давтлага, хичээлийн ачаалалдаа ядарч байна гэж боддог байв. Гэтэл нэг ангийн таван сурагч ухаан алдаж уналаа. Энэ бүхнийг үнэн мөнөөр тогтоохыг хүсч байна. Энэ сургуульд дахин хүүхдээ сургахгүй" гэдгийг хэлж байв.

НЭМҮТ-өөс долоон мэргэжилтэн тандалтын тархвар судалгааг хийжээ. Шинжилгээний хариуг БШУЯ болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн гэсэн юм. "Голомт" цогцолбор сургуулийн барилга 80 жилийн насжилттай, нурах эрсдэлтэй учраас 2018 онд нураажээ. Шинээр 960 хүүхдийн багтаамжтай сургуулийг барьж эхэлсэн ч ашиглалтад орохгүй удсан учраас 2022 оны есдүгээр сараас дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд хичээллүүлж эхэлжээ.

Дөрвөн давхар байшингийн дөрөв, хоёр, нэг давхарт ахлах ангийн 10 бүлгийн 350 сурагч долоон анги танхимд хоёр ээлжээр хичээллэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж