Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн НИЙТИЙН ТЭЭВЭР явна | News.MN

Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн НИЙТИЙН ТЭЭВЭР явна

Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн НИЙТИЙН ТЭЭВЭР явна

Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн НИЙТИЙН ТЭЭВЭР явна
Нийтийн тээврийн газраас мэдээлэл гаргажээ. Тодруулбал, өнөөдөр /2022.12.05/ өглөө нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах бөгөөд нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой,
  • өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл,
  • оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллана.
Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл 1 өдөрт 134 тн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй байна.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас өнөөдрөөс "Зорчигчиддоо хүлээгдэлгүй шуурхай үйлчилцгээе" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд ажиллуулж байна.
Мөн шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана. Түүнчлэн 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MGL 2022-12-05 103.229.176.132

Яармагийн автобуснууд лав машинуудтайгаа хамт таг түгжрээд л мөлхөж байна лээ.

Avatar

Зочин 2022-12-05 202.21.108.18

Маш зөв.Тогтмол заавал хэрэгжүүл❗🇲🇳🚎🚑

Avatar

Зочин 2022-12-05 49.0.178.159

1-р эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явна гэсэн хууль аааль дээр л гарсан , гэнэт одоо ухаан ороод хэрэгжүүлж эхлэх гэж байгаам байна л даа. Өөр мартагдсан ямар ямар хуулиуд байна , санаарай дарга нараа

Avatar

Зочин 2022-12-05 203.91.119.42

Зөвхөн 1-р эгнээгээрээ явах уу, автобусууд аль ч хамаагүй эгнээнд харгис явдаг ш дээ, тэр үйлдлийг яаж хянах уу

Avatar

Зочин 2022-12-05 203.91.115.54

шал худлаа зүүнээс баруун чиглэлд офицер өнгөрөөд л битүү. одоо 13 хүртэл 40 минут явж байгаа ч уулзвар хүрээгүй л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж